Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар анги, Гамшгаас хамгаалах штаб, Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран энэ 2025 оны турш “Уураар бус ухаалгаар" сэдэвт аяныг өрнүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тугийг аялуулан, Аймгийн шүүх шинжилгээний хэлтэстэй хамтран Эрдэнэт үйлдвэрийн 11 цех хэсгийн нийт 1347 ажилтныг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, тоо баримт, шалтгаан нөхцөл, хүлээлгэх хариуцлага” сэдвээр 11 удаагийн сургалтад оролцуулж, хууль эрх зүйн мэдлэг олголоо.
Энэ үеэр, ажилтнуудад гарын авлага, танилцуулах материал тарааж, цех, хэсгийн байрны гадна болон дотор талд сэрэмжлүүлэг бүхий 500 гаруй зурагт хуудас байршуулсан байна.


























