“Залгамж” хөтөлбөрийн ЗОРИЛГОТОЙ АЯЛАЛ

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Залгамж” хөтөлбөрийн оролцогчид өчигдөр Дархан-Уул аймгийн чиглэлд аялж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэх, өрхийн үйлдвэрлэл, зөгийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. 
Мэргэжлийн өндөр зэрэгтэй, ажлын ур чадвартай, дадлага туршлагатай ажилтнуудынхаа арга барилыг залуу үедээ өвлүүлэхээр анх 2019 оноос хэрэгжиж эхэлсэн “Залгамж” хөтөлбөрийн гол зорилго нь үйлдвэрийн газрын одоогийн болон ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг хангах, залгамж халаа, залуу үеийн холбоог бэхжүүлэх явдал юм. Үүний зэрэгцээ гавьяаны амралтдаа суух дөхсөн ажилтнууддаа анхаарал хандуулж, шинэ амьдралаа эхлүүлэхэд нь бэлтгэх, сонирхсон чиглэлд нь дэмжлэг үзүүлдгээрээ чухал ач холбогдолтой гэж тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дэд ажлын хэсгийн ахлагч, Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир ярилаа. 

Бид Эрдэнэсийн хотоосоо эртлэн гарч давхисаар Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд дөрөө мулталлаа.
Монгол Улсын газар тариалангийн салбарт шинэ мэдлэг, техник, технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд манлайлан ажилладаг энэхүү хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцахдаа Ойн генетик нөөцийн төв, хүлэмж, итгэмжлэгдсэн лабораториудыг нь сонирхож, шинжлэх ухаан хэрхэн үйлдвэрлэлд нэвтэрч байгааг нүдээр үзэв. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилт зөвхөн үйлдвэрийн дотоод орчинд бус, байгаль, нийгэмтэй харилцан уялдсан байдлаар өргөжиж байгааг мэдэрч явав. 


Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.БАЯРСҮХ: Эрдэнэт үйлдвэрийн ойн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, хувь нэмрээр үргэлж бахархдаг


-Манай хүрээлэн 70 гаруй жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэртэй хэд хэдэн чиглэлээр хамтран, амжилттай ажиллаж байна. 2015 онд бид Баян-Өндөр ууланд ургамлын генетик нөөц, модлог болон зарим төрлийн олон наст ургамлуудыг хамгаалан, шилжүүлэн суулгах ажлыг хамтран хийсэн нь маш амжилттай болсон. Бидний шилжүүлэн суулгасан мод ургамал сайхан ургаж байгаа. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд Ойн генетик нөөцийн төвийг олон улсын стандартын дагуу байгуулсан. Ойн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, хувь нэмрээр үргэлж бахархдаг. Манай хүрээлэн ойн биш, таримал ургамлын генетик нөөцийн жижиг төвтэй. Эрдэнэт үйлдвэрийнх бол олон улсын хэмжээнд ажиллах бололцоотой том төв. Тиймээс бидний зүгээс үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд дэм үзүүлж, мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэр 100 га-д мод үржүүлгийн газар байгуулах ТЭЗҮ-ийг бид үндсэндээ боловсруулж өгсөн. Одоо эхнээсээ амжилттай хэрэгжээд явж байна гэв. 


Бид найрамдлын Дархан хотоос жимс, хүнсний ногоо, зөгийн аж ахуйг өрхийн хэмжээнд амжилттай эрхэлж буй жишиг сум Орхоныг зорилоо. Энэ удаагийн идэвхжүүлэлт сургалт үйл ажиллагааны аялалд 24 бүтцийн нэгжийн 60 ажилтан хамрагдсан юм. 
Орхон сумын айл бүр хашаандаа хүлэмжтэй. Гишгэх газаргүй шахам болтол ногоо, жимс тарьжээ. Бидний очсон айл байцаа, чинжүү, брокли, мөөг, лууван, сонгино, гүнждийн навч гээд төрөл бүрийн хүнсний ногоо тарьсан нь сайхан ургаж байна. Бид даршилсан ногооноос худалдан авалт хийсэн. Аяллын оролцогчдын дундаж худалдан авалтыг тооцвол тэр өрх дор хаяж 1.8 сая төгрөгийн орлоготой үлдсэн нь өрхийн үйлдвэрлэл хэр үр ашигтай, боломжтой болохыг гэрчилнэ.

Дараа нь бид үхрийн нүд жимсний талбай оров. Харваас, хөрс нь сийрэг, шимтэй. Бороожуулалт бүхий усалгааны систем нь орчныг чийгшүүлээд нэн таатай. Үхрийн нүдний бутанд жимс багсран ургаж, боловсорч эхэлжээ. Манайхан байгалийн хишгийг алгандаа түүн, амтархан хүртэж харагдсан. “Залгамж” хөтөлбөрийн оролцогч аялагчид маань сонирхсоноо асуун тухалж, тусгайлан зөвлөгөө мэдээлэл авч, сэтгэл дүүрэн тааваараа явлаа. 
Бидний дараагийн өртөө “Эрдэнэт зөгий” хоршооны зөгийчин Н.Оюунчимэгийнх. Ах, дүү нар нийлээд 100-аад бүл зөгийтэй. Гантай, хуртай жилийн балт ургамлын байдлаас шалтгаалаад нэг бүл зөгийнөөс дунджаар 30 кг бал авч, кг-ыг нь 30,000 төгрөгөөр борлуулдаг. Өнгөрсөн жил үүлдэр угсаагаа сайжруулж, нэг бүл зөгийг 650,000 төгрөгөөр худалдаалсан талаар зөгийчин Б.Отгонбаяр ярилаа. Манайхны зарим нь зөгийн аж ахуй эрхлэх санаа зорилго өвөрлөн, тооцоо судалгаа хийсээр буцав. 


Энэ үеэр “Залгамж” хөтөлбөрийн зарим оролцогчтой уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм. 
 

Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн ээлжийн мастер О.УУГАНБАЯР: Шинэ сэтгэлгээгээр хөгжих боломжийг олгож байгаад баяртай байна


-Эрдэнэт үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж байна. Энэ жилээс “Залгамж” хөтөлбөрт хамрагдаж, өөртөө шинэ боломж, мэдлэгийн үүд хаалгыг нээж байгаадаа баяртай байна. Хөтөлбөрийн хүрээнд шат дараалсан сургалт, үйл ажиллагаанд оролцож, олон талын мэдээлэл авч, бодит байдал дээр танилцаж, туршлага судалж, хувийн амьдралдаа тусган хэрэгжүүлэх санаа олж авлаа. Олон жил үйлдвэрт хязгаарлагдмал хүрээнд ажиллаж ирсэн бидний хувьд шинэ орчинд, шинэ сэтгэлгээ, шинэ туршлагаар өөрсдийгөө хөгжүүлэх боломж энэ хөтөлбөрөөр олдож байна. Үзэж, сонсож, сурч байгаа бүх зүйл маань цаашдын ажил амьдралын чанарт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Дулааны цахилгаан станцын уур усны ашиглалтын инженер А.ААДАР: Хүний хөдөлмөрийн үнэ цэнийг илүү мэдэрлээ

-Өрхийн аж ахуйн талаарх мэдлэг, ойлголтоо энэ удаагийн аяллаар улам тэллээ. Ялангуяа, жимсний тариалалтын энэ хэлбэр, арга барилыг өмнө нь хараагүй байсан болохоор үнэхээр сонирхолтой санагдаж байна. Ийм өргөн хүрээнд, нарийн төлөвлөлттэйгөөр жимс тарьж болдог гэдгийг харж, ойлгож, хүний хөдөлмөрийн үнэ цэнийг илүү мэдэрлээ. Миний хувьд амьдралынхаа дараагийн шатанд хийхээр төлөвлөсөн ажил бий. Тэр мөрөөдөлдөө ойртоход хэрэг болох олон санаа, мэдлэгийг эндээс олж харсандаа баяртай байна. Үхрийн нүдний бутнууд үнэхээр өнгөлөг, амтлаг сайхан байна. Наадмын үеэр жимс нь боловсроод, хураалт хийх хэмжээнд болчих юм байна. Хүүхдүүд энд ирж тусалбал, ажил их сурна даа, гэж бодож явна. 

Засвар, угсралтын цехийн ахлах мастер Ү.БАТЧУЛУУН: Ажилтнаа бодсон хамгийн утга учиртай, хүнлэг хөрөнгө оруулалт


Төмс, хүнсний ногоо тарих, зөгий үржүүлэх зэрэг өрхийн аж ахуйн чиглэлийн олон сонирхолтой мэдээ, мэдээллийг судалж, бодит жишээн дээрээс нь суралцлаа. Энэ бүхэн ирээдүйд “хоёр дахь амьдрал”-аа эхлүүлэх сэтгэл зүй, төлөвлөлтийн суурь болж байгаад баяртай байна. Хүн бүрд амьдралын шинэ үе шат руу шилжихэд тодорхой хэмжээний сэтгэлзүйн хямрал, эргэлзээ төрдөг гэдэг. Тэр бүхнийг даван туулж, өөрийгөө шинээр нээж, дасан зохицох хүчийг энэхүү хөтөлбөр өгч байгааг мэдэрч байна. Монголд Эрдэнэт үйлдвэрээс өөр хүний нөөцийн ийм цогц менежмент хэрэгжүүлдэг байгууллага бий эсэхийг сайн мэдэхгүй юм. Ажилтнаа бодсон хамгийн утга учиртай, хүнлэг хөрөнгө оруулалт гэж бодож байна.

Энэ бол зүгээр нэг танин мэдэх аялал биш. Нэгэн үеэс нөгөөд өвлөгдөх мэдлэг, туршлага, амьдралын ухааны аялал болсон юм. “Залгамж” хөтөлбөр нь ажил, амьдралын дараагийн шат руу амжилттай шилжихэд дэмжлэг үзүүлдэг хүн төвтэй том бодлого…

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


МЭДЭГДЭЛ
  • 27/06/2025

Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-ын бэлтгэлээ бүрэн хангасан
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %