Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-оор 490 багц ажлыг чанартай гүйцэтгэж, үйлдвэрлэлээ амжилттай залгалаа

Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа үйлдвэрлэлээ зогсоон, нөөцгүй тоног төхөөрөмжүүддээ иж бүрэн засвар үйлчилгээ хийж, найдвартай байдлыг хангадаг уламжлалтай. Энэ жилийн “их зогсолт”-ыг зургадугаар сарын 28-ны 18:00 цагаас 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөсөн ч уурхайчин хамт олон 490 багц ажлыг 47 цагийн хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанаас нэг цагийн өмнө үйлдвэрээ амжилттай залгалаа. Одоо технологийн жигдрүүлэх үйл явц үргэлжилж байна. Энэ үеэр гэнэтийн асуудал, хүндрэл бэрхшээл гараагүй, гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Механикийн хэлтсийн дарга - Ерөнхий механикч Б.Чинзориг мэдээлэв. 
Үйлдвэрийн удирдлага, хамт олон нэгэн зорилгын дор хүчээ нэгтгэн “их зогсолт”-ын бэлтгэлээ бүрэн хангаж, зохион байгуулалт сайтай ажилласан нь их засвар хугацаандаа чанартай дуусаж, үйлдвэрлэлээ хүндрэл, саадгүй залгах боломж бүрдүүлжээ. “Их зогсолт”-ын ажилд давхардсан тоогоор 1500 орчим хүн, засварын 490 багц ажлыг Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Цахилгаан цех зэрэг бүтцийн нэгжид гүйцэтгэсэн байна. Туслан гүйцэтгэгчээр “Техмонтаж”, “Засагт Алтай”, “Цагаан хорол”, “Бридж констракшн” компаниуд ажиллажээ. 
Энэ жилийн “их зогсолт”-ын бэлтгэл ажлын хүрээнд 478 нэр төрлийн сэлбэг хэрэгсэл, бараа материал захиалсныг 53 тендер болгон багцалж, зохих хууль, журмын дагуу зохион байгуулан, нийлүүлэлтийг ханган ажиллав. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %