“Эрүүл жин-Эрүүл бие” төсөлд хамрагдсан бүсгүйчүүд нийт 71 кг жин хасжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооны “Шилдэг төсөл”-өөр шалгарсан “Эрдэнэт медикал” эмнэлгийн “Эрүүл жин – Эрүүл бие” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, оролцогчдод бодит өөрчлөлт, үнэ цэнтэй дурсамжийг үлдээжээ.
Хоёр сарын турш үргэлжилсэн энэхүү төслийн зорилго нь халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн дархлааг дэмжих, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн юм. Төслийн хүрээнд 23-61 насны, эрүүлжих хүсэлтэй 16 эмэгтэй ажилтан хамрагдаж, нийт 71 кг жин, 84.8 см бүсэлхийн тойргоос хасаж, амьдралын хэвшлээ эргэн харах үнэт мэдлэг, урам зоригийг олсон байна. 
Хөтөлбөрийн үеэр оролцогчид дотоод шүүрлийн болон уламжлалт эмчийн үзлэг, зөвлөгөө, стресс тайлах арга, бие махбод, сэтгэцийн тэнцвэрт байдлыг хангах сургалт, таргалалт, чихрийн шижин, биеийн жингийн индекс тооцох арга зүй, шим тэжээлийн үнэлгээ, илчлэг тооцох арга, зөв хооллолт, хий, бадган өвчний үед тохирох хүнсний талаар мэдлэг олжээ. Түүнээс гадна гоо сайхан, нүүр будалт, арьс арчилгаа, дотуур хувцасны зөв сонголт, “Style & Basic wardrobe” тодорхойлох, “Belly dance”, ууланд алхалт зэрэг бие сэтгэлд эерэг нөлөө үзүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдсан байна. 
Эмэгтэйчүүдийн гоо сайхан, эрүүл мэнд, өөртөө итгэх итгэлийг дэмжсэн энэхүү цогц төсөл “Гэрэлтье” уриан дор өрнөж, оролцогчид дотоод гэрэл сэргэж, гадаад төрх шинэчлэгдсэн гэж сэтгэгдлээ хуваалцлаа. 
Есөн эрдэнээр нэрлэгдсэн оролцогчид таван баг болж өрсөлдсөнөөс “Шүр-Эрдэнэ” багийнхан тэргүүлж, шилдгээр шалгарлаа.
Эмэгтэйчүүд төслийн хугацаанд жин хаяж, эрүүл амьдралын дадал эзэмшээд зогсохгүй, хамтдаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэн, шинэ дурсамж бүтээж, итгэл, урам зориг авсан байна. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %