“Гэрэлт эмэгтэй” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны 2025 оны “Шилдэг төсөл”-өөр шалгарсан “Гэрэлт эмэгтэй” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. 
ХАБЭА-н хэлтэс болон “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт есөн бүтцийн нэгжийн өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, бодисын солилцоо болон сэтгэлзүйн дэмжлэг шаардлагатай 15 эмэгтэй ажилтан хамрагдаж байгаа юм. 
Тус хөтөлбөр тавдугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд үргэлжилж, үр дүнгээ тайлагнах төлөвлөгөөтэй. 
Хөтөлбөрийн үндсэн зорилго нь оролцогч эмэгтэйчүүдийн биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийг цогцоор нь дэмжих, дотоод сэтгэлээ танин мэдэх, сэтгэл хөдлөл болон зан үйлээ хянах чадамжийг дээшлүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулахад чиглэж байна, гэж Хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Орхончимэг ярилаа. 
Хөтөлбөрийн үйл ажиллагаа долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт “Эрдэнэт” сувиллын цогцолборын дөрөвдүгээр давхрын “Стресс тайлах төв”-д сэтгэл зүйн боловсрол олгох сургалт, эрүүл мэндийн мэдээлэл, дасгал хөдөлгөөн, бясалгал, дотоод хөгжлийг дэмжих билиг талын мэдлэг, аутотренинг гэсэн гурван чиглэлээр явагдаж байна. Хөтөлбөрийн хүрээнд сэтгэц оношилгоо, бүлгийн ярилцлага, сэтгэл засал, йог, бясалгал, далд ухамсар болон эрчим энергийн талаарх хичээл, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, бодисын солилцоо, эрүүл амьдралын хэв маягт чиглэсэн зөвлөмж мэдээлэл зэргийг мэргэжлийн баг бүрэн хүргэж байна.
“Гэрэлт эмэгтэй” хөтөлбөр нь зөвхөн бие махбодын биш, сэтгэл санааны тэнцвэрт байдлыг хангах, амьдралын чанарыг сайжруулах оновчтой шийдэл болж байгаагаараа онцлог юм. Эмэгтэй ажилтнуудын хөгжилд чиглэсэн энэхүү жишиг хөтөлбөр нь Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг тус холбооны Тэргүүн Х.Оюунтунгалаг онцоллоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %