УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. 
ХАБЭА-н хэлтсээс өнгөрсөн долоо хоногт өндөр эрсдэлтэй 17, галын таван ажил гүйцэтгэжээ. Мөн хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл хэвийн олгогдож байгааг мэдээлсэн. Тухайлбал, нүдний шил, усны гутал, борооны цув захиалгын дагуу олгож байна. Түүнээс гадна, зорилтот хяналт шалгалт долоон удаа хийсэн, энэ долоо хоногт Ус хангамжийн цехэд дөрөвдүгээр шатны үзлэг хийх юм байна. Сөрөг хүчин зүйлсийн 104 хэмжилт хийснээс зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн гурван зөрчил илрүүлжээ. Үүнд акт албан шаардлага тавин ажиллаж байна. 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 200 ажилтанд, ажлын байран дээрх сургалтад 220, гаднын байгууллагын 58 хүнд ХАБ-ын сургалт зохион байгуулжээ. SCADA системийнхэн 30 машинд тоног төхөөрөмжөө суурилуулсан бөгөөд ОХУ-аас мэргэжилтнүүд ирэхээр Ажлын хэсэг байгуулж хүлээж авах ажээ. 
 Борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан хүчиллэг ус хуримтлуулах бассейнуудад болон овоолгуудад тогтмол хяналт тавьж, холбогдох бүтцийн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ. “Эрдмин”, “Зэс Эрдэнийн Хувь” “Гал сэнтий” зэрэг компаниудад бэлэн байдлыг хангаж ажиллах талаар албан тоот хүргүүлсэн байна. Гэрээт Гал түймэр унтраах, аврах 058 дугаар ангийн жалга дахь худгаас 5000-ын бассейн руу шугам хоолой татаж бэлэн байдлыг хангажээ. Цагаан тоосны нөлөөллийн бүсэд оршин суудаг иргэдийн эрүүл мэндийн үзлэг үргэлжилж байна. Одоогоор 400 гаруй иргэн хамрагдаж, гүйцэтгэл 80 хувьтай явна. 
Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс төлөвлөгөөний гүйцэтгэлийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт +124,000м3, хүдэр боловсруулалт +30500, технологиор балансаар зэсийн металл авалт 86,8-тай, төлөвлөгөөндөө, зэсийн баяжмал гаргалт, ачилт хэвийн явааг мэдээллээ. 
Эрдэнэт үйлдвэр энэ долоо хоногийн сүүлээр буюу энэ сарын 28-наас нийт 48 цагийн хугацаанд “их зогсолт” хийж, нөөцгүй, зогсолтгүй ажилладаг технологийн үндсэн тоног төхөөрөмжүүддээ их засвар хийх юм. “Их зогсолт”-ын ажлыг амжилттай сайн хийх нь бүтэн жилийн баталгаа болдог тул нарийн төлөвлөлт, зохион байгуулалтын дагуу хичээж ажиллахыг Ерөнхий захирал Г.Ёндон үүрэг болгов. 
Баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлийн ажил энэ сарын 16-наас эхэлсэн. Зургаан өдөр ажиллаад ням гарагт ээлж солих зорилгоор амарч байгааг тус цехийн дарга М.Отгон мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт 33 хүн, 10 нэгж техниктэйгээр нийтдээ 6435 м3 газар шорооны ажил гүйцэтгэсэн байна. Харин хам баяжуулалтын II секцийн шинэчлэлийн ажил төгсгөлийн шат руугаа оржээ. 
Энэ сарын 16-наас 30-ны хооронд хорио цээр тогтоох тухай орон нутгийн удирдлагын захирамж гарсныг Гамшгаас хамгаалах штаб мэдээллээ. Баян-Өндөр уулыг тойрсон газруудад хор цацсан учир амралтын өдрүүдээр салхинд гарч, зугаалахгүй байх, янз бүрийн жимс ургамал түүж идэхгүй байхыг тусгайлан анхааруулав.  
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


МЭДЭГДЭЛ
  • 27/06/2025

Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-ын бэлтгэлээ бүрэн хангасан
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %