Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр “Хувь хүний хөгжил ба багийн амжилт” сэдвийн дор эхэллээ

Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн энэ жилийн сургалт өнөөдөр эхэллээ. Үйлдвэрийн газрын 29 бүтцийн нэгжийн нийт 2236 залуу ажилтнаас шалгарч тус хөтөлбөрт шинээр оролцож буй 100 залуу ажилтан “Хувь хүний хөгжил ба багийн амжилт” сэдвийн дор хөтөлбөрийн эхний сургалтдаа ийнхүү хамрагдлаа. Тэд бүтэн нэг өдрийг мэдлэгээ тэлж, өөр хоорондоо танилцан, багаар ажиллаж, хөгжилтэй даалгаврууд гүйцэтгэн, инээд хөөр, урам зориг дүүрэн өнгөрүүлсэн юм. Энэ удаагийн сургалтыг “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлэх Дэд ажлын хэсэг, “Teamwork & Teamplay Mongolia” сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа. 
Энэ үеэр, хөтөлбөрт оролцогч 100 залуу ажилтныг нийт 10 багт хуваарилснаа ажлын хэсгээс танилцуулсан. Залуу ажилтнууд тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй багийн зохион байгуулалттайгаар цаашид бүхий л үйл ажиллагаандаа хамрагдах юм.    
“Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төв болон дэд ажлын хэсэг байгуулагдсан. Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд манай дэд ажлын хэсгийн баг зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хөтөлбөрийн маань эхний сургалтыг “Teamwork & Teamplay Mongolia” сургалтын төвийн багш Б.Цэлмэг удирдан явууллаа. Хөтөлбөрт шинээр хамрагдаж буй 100 залуу ажилтандаа амжилт хүсье” хэмээн Дэд ажлын хэсгийн ахлагч, Дулааны цахилгаан станцын Турбины хэсгийн дарга Ч.Баярмагнай ярилаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %