Эрдэнэт үйлдвэрт ажиллах “Батламж”-ыг Шилдэг найман төгсөгч гардлаа

ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2024-2005 оны хичээлийн жилийн хаврын улирлын 26 дахь удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр” өнөөдөр боллоо. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш, ажилтнууд, эцэг, эхийн төлөөлөл хүрэлцэн ирж, төгсөгч нартаа баяр хүргэн оролцлоо. Энэ хичээлийн жилийн төгсөлтийн “Эрдмийн баяр”-аар лицей ахлах сургуулийн болон бакалавр, магистрын зэрэгтэй нийт 192 төгсөгч гэрчилгээ, диплом, энгэрийн тэмдгээ гардав. 
“Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал, доктор Д.Заяабаатар, Хүний нөөц, захиргааны хэлтсийн албаны дарга Б.Одгарьд нар төсөгчдөд хандан баяр хүргэж, цаашдынх нь ажил, амьдралд өндөр амжилт хүслээ. Тус сургуулийг сурлага, хөдөлмөрөөрөө манлайлан төгссөн Цахилгаан системийн автоматжуулалт инженер Э.Отгонцэцэг, Уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер О.Доржсэмбэ, Мэдээллийн технологийн инженер Э.Цэдэнсодном, Г.Солонго, Уул уурхайн ашиглалтын технологич Б.Ням-Осор, Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлээр төгссөн Б.Өгөөмөр, Ч.Гантогтох, С.Энхсаруул нарын шилдэг тэргүүний төгсөгчдөд эзэмшсэн мэргэжлээрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах “Батламж” гардуулав. 
Түүнчлэн, Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлийн төгсөгч С.Энхсаруул эрдэм шинжилгээ, судалгааны ажилд бусдыгаа манлайлан оролцож, найман улирал дараалан 3.7-оос дээш голчтой суралцсан амжилтаараа ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч”-ийн өргөмжлөл гардлаа. 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал, доктор Д.Заяабаатар: “Манай сургуулийн 26 дахь төгсөлтийн Эрдмийн баяр сайхан боллоо. 2024-2025 оны хичээлийн жил бидний хувьд амжилт ололт арвин байлаа. Бакалаврын таван хөтөлбөрөө үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүллээ. Үүнээс гадна Боловсролын байгууллагаас дөрөв дэх удаагаа магадлан итгэмжлэлийг 10 жилийн хугацаатай авсан. Саяхан, Монгол Улсын Боловсролын сайдын 311 тоот тушаалаар ШУТИС-ийн харъяа "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийг Мэргэжлийн их сургуулийн ангилалд хамруулсан. Ингэснээр, манай сургууль цаашид их сургуулийн статустайгаар буюу "Эрдэнэт цогцолбор" их сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдээд байна. Ийнхүү манай сургуулийн хамт олон энэ хичээлийн жилээ амжилт бүтээл арвин дүүргэж, өнөөдөр ахлах сургуулийг 59, бакалаврын 104, магистрын зэрэгтэй 29 хүн төгсөж, диплом, гэрчилгээгээ гардан авлаа. Нийт хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эцэг, эхчүүд, багш, ажилтнууддаа баярлалаа. Төгсөгчдөдөө Эрдмийн баярын мэнд хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе”  гэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %