Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.  Бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд Баяжуулах үйлдвэрийн Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны шугамын шинэчлэлийн ажил өнөөдөр эхэллээ. Уг бүтээн байгуулалтын барилгын ажлын нээлтэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, гүйцэтгэгч компани болон уурхайчдын төлөөлөл оролцов. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.ЁНДОН: “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн хийх ажлын төлөвлөгөө батлагддаг. Төлөвлөгөөний дагуу ажлууд үе шаттай явж байна. Эдгээрээс хамгийн чухалд өнөөдрийн  ажил зүй ёсоор орно. 1978 онд анх ашиглалтад орсон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугам 20 сая тоннын хүчин чадалтай. Энэ шугамыг 40 сая тонн болгон, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлыг бид ийнхүү эхлүүллээ. Энэ шинэчлэлийг хийснээр үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай хэвийн үйл ажиллагаа хангагдах юм. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын барилгын ажил хасах 32 метрийн гүнд явагдана. Дээр нь 28  метр өндөр барилга барина. Нийт 60 метр өндөр барилга баригдана. 20 гаруй давхар байшин гэсэн үг. Эрдэнэт үйлдвэрийг дараагийн 55 жилд саадгүй ажиллуулах нөхцлийг баталгаажуулах түүхэн үйл явдал болж байна.  

 

“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.БАТМӨНХ: “Манай үйлдвэр техникийн шинэчлэлийн хоёр дахь үеийг амжилттай хэрэгжүүлж байна. 1978 онд ашиглалтад орсон том бутлалтын бутлуурыг шинэчлэх шаардлага гарсан. Энэ нь хүдэр дэх металлын агуулга огцом буурч, хүдрийн агуулга нэмэгдсэнээс үүдэлтэй. Нөгөө талаар гаргаж буй бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалахын тулд технологийг сайжруулах шаардлагатай. Энэ төслийг хэрэгжүүлснээр бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийг буулгаж чадна. Ингэснээр хүдэр боловсруулалтын хэмжээг жилд тогтмол 40 сая/тн-д барих боломж бүрдэх юм. Мөн Хаягдалын аж ахуйг шинээр барьж байгуулах ажил үргэлжлэн хийгдснээр, Эрдэнэт үйлдвэр цаашид 55 жил ажиллах найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм. 

 

Эрдэнэт үйлдвэрийн захиалгаар Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх ажлын барилгын гүйцэтгэгчээр “E-Light” компани, тоног төхөөрөмжийн нийлүүлэгчээр “Orem trades” компани, цахилгаан хангамж дэд бүтцийн ажлыг “Катод гал” компани гардан хийх бол “Soyolon international” компани ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллах ажээ. Төсөл хэрэгжсэнээр бутлагдсан хүдрийн бүхэллэг багасч,  бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэх юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %