Эмэгтэйчүүд зуны зөвлөлдөх уулзалтаа зохион байгууллаа

Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүлэгчид болон анхан шатны зөвлөлийн дарга нар зуны зөвлөлдөх уулзалтаа “Энэрэл” төвийн “Хөдөлмөр” зусланд өнгөрсөн мягмар гарагт зохион байгууллаа.
Уулзалтад холбооны Тэргүүн Х.Оюунтунгалаг, Тэргүүлэгч гишүүд болон үйлдвэрийн газрын 40 гаруй уурхайчин бүсгүй оролцож, 2025 он гарсаар хийсэн ажлынхаа тайланг танилцуулан, цаашдын зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэв.
Эрдэнэт үйлдвэрт Эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдсаны 25 жилийн түүхэн ой ирэх жил тохиох бөгөөд ойн баяраа амжилт бүтээлээр угтахын төлөө урам зориг, эрч хүчтэй ажиллахаа оролцогчид уулзалтын үеэр онцолсон. Энэ хүрээнд Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, анхан шатны зөвлөлүүдийн уялдаа холбоог сайжруулах, уурхайчин эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний санал санаачилгыг дэмжин хэрэгжүүлэх зэрэг бодит ажлууд тусгагдсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид “Color party” зохион байгуулж, өнгөөр жигдэрсэн баг бүрдүүлэн хамт олонч уур амьсгал дунд хөгжилтэй, дурсамжтай нэг өдрийг өнгөрүүллээ. 
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь уурхайчин бүсгүйчүүдийн эв нэгдэл, манлайллыг бэхжүүлэх, ирэх жилийн ойн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах эхлэл болов. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %