Бүтцийн нэгжүүд Хангал голын орчны хог хаягдлыг цэвэрлэлээ

Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд Хангал голын орчны хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэлээ. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Орхон аймгийн Байгаль орчны газрын 135 албан тоотыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ удаа үйлдвэрийн гүүрнээс гурван замын уулзвар хүртэлх голын голдирол дагуух  хог хаягдлыг цэвэрлэсэн аж. Мөн вокзалын айл өрхөөс Гор газ шатахуун түгээх станцын харалдаа хойд зүгийн чиглэлд 26 бүтцийн нэгжийн 318 ажилтан, 13 тээврийн хэрэгсэлээр нийт 268.4 га талбайн хог хаягдлыг цэвэрлэжээ.

Түүнчлэн бүтцийн нэгжийн ажилтнууд 33 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгаж ажиллалаа. Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн Химийн бодис, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн А.ОДОНТУЯА: “Манай үйлдвэр жил бүрийн хавар Хангал голын дагуух хог хаягдлыг цэвэрлэдэг. Энэ ажлыг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгадаг. Сүүлийн жилүүдэд Хангал голын эргэн тойрноос гялгар уут, хуванцар сав, малын сэг зэм их гарах боллоо. Мөн гол дотроос хаягдал дугуй, барилгын хог хаягдал их гарлаа. Үүнийг нэг бүрчлэн цэвэрлэлээ. Барилга байгууламж барих бүтээн байгуулалтын ажлаас гарсан хог хаягдлаа гол дотор хаячих юм. Энэ тал дээр иргэд, Аж ахуйн нэгжүүд анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байна. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад ажиллахын зэрэгцээ зориуд цаг гаргаж Хангал голыг жил бүр тогтмол  цэвэрлэдэг.  Манай хэлтэс вокзалын айлуудаас хоёр мод тарьсан зурвас талбайг цэвэрлэлээ. Энэ талбайд хийсч ирсэн хог их байна. Тэгэхээр ард иргэддээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, эрүүл цэвэр орчинд ажиллаж амьдрахыг уриалах байна” гэв. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %