Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх Эрчим хүчний зохицуулах хорооноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал гардуулсныг уншиж танилцууллаа. Эрчим хүч хэмнэх чиглэлээр 2024 онд үр дүнтэй ажиллан байгаль орчинд ээлтэй, тогтортой хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйлсэд хичээл зүтгэл, шинэлэг санаачилга гаргаж, үнэтэй хувь нэмэр оруулсанд Эрчим хүчний зохицуулах хороо талархал илэрхийлжээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд эрчим хүч хэмнэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардал бууруулах чиглэлээр хийсэн үндсэн гол ажил нь техник, технологийн шинэчлэл байсан. 2024 онд тоног төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүнд 1.407.744 кВт/ц эрчим хүч хэмнэсэн бол гурван тарифт систем хэрэгжүүлэн ажилласнаар 5.4 тэрбум төгрөг хэмнэснийг Ерөнхий инженер онцоллоо. 

ХАБЭА-н хэлтсээс өнгөрсөн долоо хоногт өндөр эрсдэлтэй 20 ажил гүйцэтгэснийг мэдээлэв. Гурван аюулыг илрүүлж арилган, урьдчилан сэргийлэх 58 ажил хийжээ. Ажлын зуны гутал хүлээгдэж байгаа бол усны гутал хэвийн олгогдож байгааг мэдээлллээ. Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд 244, шинээр ажилд орсон 64, ажлын байранд 234, нийт 514 хүнд ХАБЭА-н сургалт зохион байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн халуун хоолны зөөврийн үйлчилгээнд өдрөөр долоо, шөнийн ээлжинд нэг автобус ажиллахаар болсон. Аюулгүй ажиллагчаар гурав дахь удаагаа шалгарсан ажилчдыг "Бороо Гоулд ХХК, Дарханы Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах аялалд хамруулсан зэрэг мэдээлэл хүргэлээ. 
Оны эхний таван сард үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100 болон түүнээс дээш хувиар биелсэн талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. Тавдугаар сард уулын цул гаргалт +107000 м3, биелэлт 103.8 хувьтай, хөрс хуулалт +38200 м3, биелэлт 102.9 хувьтай, хүдэр олборлолт 178000 тонноор давж, биелэлт 104.4 хувьтай байна. Харин хүдэр өгөлт +124000 тонн, биелэлт 103.8 хувьтай, эсэлдсэн хүдэр олборлолт 54000 тонноор давж,  биелэлт 107.3 хувьтай, өрөмдлөгийн хэмжээ 2000 тууш метрээр давж, биелэлт 103.4 хувьтай, ачаа эргэлт 158000 т/км-ээр давж, биелэлт 100.5 хувьтай, Баяжуулах үйлдвэр төлөвлөгөөнөөс 119000 тонн хүдэр илүү боловсруулж, биелэлт нь 103.6 хувьтай гарсан байна. Ийнхүү төлөвлөгөөнөөс 1386 тонн зэсийн баяжмал илүү үйлдвэрлэснийг тус хэлтсийн зүгээс онцлоод Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олондоо баяр хүргэсэн юм. 
Хүүхдийн “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн засварын ажил бүрэн дуусчээ. Энэ долоо хоногт Соёл, спортын цогцолборт Техникийн комисс ажиллахаар Ерөнхий захирлын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан байна. Мөн өнөөдрөөс Ерөнхий захиргааны I байрны хоолны газрын засварыг яаралтай горимаар гүйцэтгэхээр ажилдаа орж байгаа талаар Барилга засварын цехийн Ерөнхий инженер танилцуулав. 
Ерөнхий захирлын тушаалын дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлээс зохион байгуулсан “Амжилт ба Сонголт” манлайллын хөтөлбөрт хүний нөөцийн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн зургаан оролцогчийн хамт амжилттай оролцоод ирсэн талаар Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр мэдээлэл хийлээ. Энэ үеэр нэгдлийн бусад компанийханд Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлого, манлайллын хөтөлбөрийн талаар танилцуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн долоон нэгжийн 11 ажлын байрны 25 орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдаж, 110 иргэн оролцсоноос 24 нь тэнцжээ.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %