“Хамтын хөгжил-Сайн туршлага” зөвлөгөөн Эрдэнэт хотод эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй “Хамтын хөгжил-Сайн туршлага” зөвлөгөөн Эрдэнэт хотод өнөөдөр эхэллээ. 
Төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлага, дотоод аудит ба дотоод хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, ойлголт мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор  21 аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын удирдлага, албан хаагчдад эрсдэлийн удирдлага, дотоод аудит ба дотоод хяналт шалгалт хэрэгжүүлж буй сайн туршлагаас хуваалцах, мэдээлэл солилцож харилцан суралцах, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн энэхүү зөвлөгөөнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Тандалт, судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат,  “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газзрын дарга Ерөнхий аудитор О.Баярмагнай нарын хүндэт зочид оролцож байна. Мөн төрийн болон төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, мэргэжлийн холбоодын төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн холбогдох бүтцийн нэгжийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 300 орчим төлөөлөгч оролцож, эрсдэлгүй нийгмийг бүтээхэд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх юм. 

Зөвлөгөөнийг нээж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ, Төрийн байгууллагын дотоод аудит, хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, үйл ажиллагааны тогтвортой, тууштай байдлыг сайжруулах замаар бүтээмжийг нэмэгдүүлж, улмаар Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтыг биелүүлэхэд өнөөдрийн зөвлөгөөнд оролцогч Та бүхний хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал болохыг онцоллоо. Тэрээр мөн “Дотоод аудит, дотоод хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүдийг сонсох гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, илтгэлүүдэд дэвшүүлсэн санал, санаачилга, гаргалгаа нь төрийн байгууллагын дотоод аудит, дотоод хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагыг оновчтой, боловсронгуй болгоход чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв. 

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Үйлдвэрийн газрын үйл ажиллагааг өргөтгөх, шинэчлэх, сайн засаглалыг төлөвшүүлэхэд эрсдэлийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлж, оновчтой шийдвэр гаргах, Олон улсын болон үндэсний хэмжээний стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэвшүүлэх, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын ажлыг үр дүнтэй гүйцэтгэх, дотоод болон хөндлөнгийн байгууллагуудаас өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, түүний биелэлтийг ханган ажиллах нь чухал ач холбогдолтой. Аливаа байгууллага тогтвортой, найдвартай, амжилттай үйл ажиллагаа явуулахад тухайн байгууллагын салбар, чиглэлээс үл хамааран дотоод аудит, дотоод хяналт шалгалт болон эрсдэлийн удирдлагын соёлыг оновчтой нэвтрүүлж, төлөвшүүлэх нь нэн чухлыг онцолсон. Мөн төрийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгч нар тэргүүн туршлагаа хуваалцаж, цаашдын чиг хандлагаа хэлэлцэж байгаа нь хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх хөшүүрэг болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.  
Өнөөдрийн зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл, санхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн тойм, эрсдэлийн удирдлага ба дотоод хяналт хэрэгжүүлж буй туршлага, Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, “Хяналт шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам” болон “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ын танилцуулга, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого”, “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх заавар”, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийг үнэлэх аргачлал”, Дотоод аудитын ирээдүйн чиг хандлага, Дотоод аудитын олон улсын сайн туршлага, Улсын секторын санхүүгийн удирдлага зэрэг сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөх юм.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %