Дотоод хяналт, мониторингийн хэлтсээс “Олон улсын дотоод аудитын үйл ажиллагааг сурталчлан таниулах тавдугаар сар” аяны хүрээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн суралцагчдын дунд эрсдэл, дотоод хяналтын тухай ойлголт, эрсдэлийг таньж мэдэх, эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ түүний ач холбогдлын талаар танин мэдэхүйд чиглэсэн асуулт хариултын “Алтан хонх” уралдааныг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал хугацаанд 3 өдрийн турш зохион байгууллаа.
“Алтан хонх” танин мэдэхүйн уралдаанд Орхон аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагч Г.Нандинбаяр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сурагч Г.Энхжин, 14 дүгээр сургуулийн сурагч Б.Нандин-Эрдэнэ, 8 дугаар сургуулийн сурагч Д.Энхжин, 14 дүгээр сургуулийн сурагч А.Баянмөнх, М.Есөн-Эрдэнэ, 2 дугаар сургуулийн сурагч Г.Аюуш, 14 дүгээр сургуулийн сурагч Е.Асылгүл, 1 дүгээр сургуулийн сурагч Ш.Буянтогтох нар үеийнхнийгээ манлайлан оролцлоо.
Тус арга хэмжээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн нийт 600 суралцагчид оролцсон бөгөөд Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.



















