Ахмадын урлагийн “Эрдэнэт хуурын магнай” их наадмын шалгаруулалт эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын урлагийн их наадам энэ жил “Эрдэнэт хуурын магнай” нэрийн дор зохион байгуулагдаж, шалгаруулалтын эхний өдрөө амжилттай үргэлжилж байна. 
Тус наадам нь түүхэн өв соёлыг хамгаалах, хадгалах, сэргээн баяжуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээс гадна ахмадын соёлын боловсрол, оролцоог дэмжих зорилготой. Энэ жилийн наадам төрлөө илүү өргөжүүлэн дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, уран уншлага, гар урлал зэрэг есөн төрлөөр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Наадмын нээлтэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Байгал үг хэлэхдээ, Эрдэнэт үйлдвэр түүх, соёл, урлаг, спорт, эрүүл мэндийн боловсролыг хослуулан гурван талт үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсын хөгжилд манлайлах үүрэг гүйцэтгэж буйг онцоллоо. Тэрээр мөн “Соёл, урлагийг өнөөг хүртэл түүчээлж ирсэн ахмадууд маань одоо ч авьяасаа хөгжүүлж, идэвхтэй оролцож байгаа нь урт наслах нэгэн үндэс юм” хэмээгээд оролцогчдод амжилт хүслээ.
Энэ удаагийн урлагийн их наадамд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 14 нэгжийн ахмад уран сайханчдаас бүрдсэн 80 гаруй оролцогч хүч сорьж байна.
Шалгаруулалт хөгжимийн төрлөөр эхэлсэн бөгөөд Орон сууцны хэсгийн ахмад уран сайханч Н.Нямсүрэн, Соёл, урлагийн цогцолборын О.Нансалмаа, Чанарын хяналтын хэлтсийн Н.Алтанцэцэг нар орос ардын дууны эвлүүлэг аязаар их наадмын салхийг хагалав. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %