Энэ сарын 18-25-нд Дэлхийн мастеруудын Хөнгөн атлетикийн наадам Тайвань улсын Тайпэй хотноо боллоо. Тус наадамд 107 орны 2500 гаруй тамирчид спортын 35 төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
Монгол Улсаас 43 тамирчин оролцсон бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн ахмад ажилтан ОУХМ Ч.Тэрбиш хөнгөн атлетикийн гурван төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Мөн Барилга засварын цехийн ахмад ажилтан Р.Цогзолмаа хоёр мөнгө, нэг хүрэл медалиар энгэрээ мялаав. Түүнчлэн 59+ насны ангилалд Хангарьд спорт цогцолборын ахмад ажилтан А.Цогзолмаа хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзнээр тодорч, спортын бахдам амжилт гаргасан байна.
















