Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, үйлдвэрлэлийн явц, төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлт болон тэдгээрийг тойрсон цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. 
Өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд “Уурхайчдын спортын их наадам-2025” тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацитай хамтран, амжилттай зохион байгуулж, түүнчлэн үйлдвэрийн баг тамирчид төрөл бүрд түрүүлэн “Үүрд хадгалах цом”-ын эзэн болсон. Нийт 7 төрлийн тэмцээний 11 алтан медалийн 10-ыг нь хүртэж, аварга багаар шалгарсан. Энд хүн бүрийн хүчин зүтгэл шингэж, тэмцээнд оролцсон баг тамирчид, зохион байгуулагчид, хамт олон, нийт удирдлагуудад баяр хүргэж талархал илэрхийллээ.  
ХАБЭА-н чиглэлээр хэвийн үргэлжилсэн долоо хоног байлаа. Чанарын хяналтын хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын 4-р шатны үзлэг шалгалт хийж, “хангалттай сайн” үнэлгээ өгсөн байна. Сөрөг хүчин зүйлийн 145 хэмжилт хийж, зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн 3 зөрчлийг илрүүлэн албан шаардлага хүргүүлэн ажиллаж буйг мэдээллээ. 
Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлын явц 60.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Хаврын мод тариалалтаар 6855 ширхэг мод тарьж, суулгасан байна. 
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт төлөвлөгөөний дагуу үргэлжилж, уулын цул 92 мянган метр куб, хөрс хуулалт 67 мянган метр куб, хүдэр олборлолт 135 мянган тонн, хүдэр боловсруулалт 165 мянган тонныг тус тус илүү гүйцэтгэсэн байна. 22.44 хувийн агуулгатай 9454 тонн цэвэр зэс агуулсан 42586 тонн зэсийн баяжмал, 57 тонн молибденын баяжмал үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар 653 вагон зэсийн баяжмал экспортод ачуулаад байгаа нь төлөвлөгөөнөөс 24 вагоноор давж биелж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээлэв. 
Энэ долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас аудит хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагын ажилтан, мэргэжилтнүүд Орхон аймагт хүрэлцэн ирж, чуулна. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд “Хамтын хөгжил-Сайн туршлага” сэдэвт уг зөвлөгөөний зохион байгуулалтад Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс хамтран оролцож байна.
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос 19-р сургуулийг энэ хавар 44 хүүхэд төгсөж, 26 төгсөгч ОХУ-ын Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт суралцахаар тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх 26 төгсөгч ОХУ-ын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах юм. Сурагчдын зуны амралт эхлэх гэж буйтай холбоотойгоор Соёл, урлагийн цогцолборт хүүхдүүдийн авьяас ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий дугуйлангууд нээгдэж байна. Үүнд цех, нэгжүүд ажилтнуудын хүүхдүүдийг өргөн хамруулах тал дээр идэвх санаачилгатай хамтарч ажиллахыг Нийгмийн харилцааны хэлтсээс хүслээ. 
Түүнчлэн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургаадугаар сарын 1-ийг тэмдэглэхдээ шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Олон улсын циркийн нэгдсэн үзүүлбэртэй хөтөлбөр бүхий нийт зургаан удаагийн тоглолтыг тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 2-ныг хүртэл хүүхэд багачууддаа үзүүлэх юм байна. Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газраас санаачлан, тоглолтын үнэ төлбөрийг хямдруулан, үйлдвэрийн цех нэгжүүдтэй хамтран зохион байгуулахаар бэлтгэж буйг мэдээллээ. 
Ирэх зургаадугаар сарын 3-нд “Байгууллагын хөгжил, бүтээмжийг сайжруулах” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, бүтцийн цех нэгжүүдийн удирдлагыг оролцуулах юм. Хэлэлцүүлгээр бүтээмж тойрсон асуудлууд, тухайлбал үйлдвэрийн газрын Захирлуудын зөвлөлийн хурлаар батлагдсан Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн стратегийн хүрээ, тэдгээрийн хүрээнд хийгдэх ажлын талаар ярилцаж, санал солилцох зорилготой аж. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %