Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина

Уул уурхай, эрдэс баялгийн салбарын ажиллагсад, уурхайчдын дунд зохион байгуулдаг “Уурхайчдын спортын их наадам” энэ удаа Эрдэнэт хотод болох гэж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй тус наадам энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд дөрвөн өдөр үргэлжилж, аваргуудаа тодруулна. Спортын наадмын бэлтгэл ажлын талаар Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүгээс тодруулж, ярилцлаа. 

-Уурхайчдын спортын их наадамд уул уурхайн салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр ач холбогдол өгч оролцдог. Энэ жилийн тэмцээнд хэчнээн баг, тамирчид оролцох вэ?
-Эрдэнэт хотноо болох “Уурхайчдын спортын их наадам-2025” олон төрөлт тэмцээн “Эрч хүч, Эв нэгдэл” уриан дор зохион байгуулагдаж байна. Тэмцээн сагс, волейбол, хөл бөмбөг, дартс, ширээний теннис, шатар, цахим спорт гэсэн 7 төрлөөр зохиогдоно. Энэ удаагийн “Уурхайчдын спортын их наадам”-д 40 байгууллага, багийн 1647 тамирчид, 78 багш дасгалжуулагч оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорихоор бүртгүүлээд байна. Мөн албаны зочид болон хөгжөөн дэмжигчдийн бүрэлдэхүүнтэй нийлээд нийт 2100 гаруй хүн спортын наадамд ирж оролцохоор боллоо. Өөрөөр хэлбэл, наадмын нээлтийн үйл ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тэргүүтэй албаны төлөөлөгчид, Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд хүрэлцэн ирж, баг тамирчдадаа амжилт хүсэх юм. 
-Спортын наадмын гол зорилго юунд оршдог вэ?
-Гол зорилго нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар батлагдсан “Монгол уурхайчин” хөтөлбөрийн хүрээнд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нөхөрсөг харилцааг спортоор дамжуулан бэхжүүлэх, салбарын ажилчдад нийтийн биеийн тамир, спортын ач холбогдлыг таниулахад чиглэж байгаа. Спортын наадамд манай улсын эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож, баг тамирчдаа сойдгоороо онцлогтой гэж хэлж болно. 
-Бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Ямар зохион байгуулалтаар тэмцээн болох вэ?
Уурхайчдын спортын их наадам спортын 7 төрлөөр явагдана гэдгийг өмнө хэлсэн. Манай Спорт цогцолбор тэмцээний гол зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил үндсэндээ хангагдан, тамирчдаа хүлээж авахад бэлэн болоод байна. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн цех, нэгжүүдээс спортын долоон төрөл тус бүрд хариуцан ажиллах менежерүүдийг томиллоо. Уурхайчдын тэмцээний бүх төрлийг зэрэг явагдахаар зохион байгуулалт хийлээ. Тухайлбал, Спорт цогцолборын “Хангарди” паласт эрэгтэй сагсан бөмбөг, хоёр дахь зааланд эрэгтэй волейбол, Ширээний теннисний зааланд шатрын тэмцээн, Баяжуулах үйлдвэрийн зааланд Ширээний теннисний тэмцээн, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн 2-р байрны зааланд эмэгтэй волейбол, Биеийн тамир спортын газрын Б зааланд эмэгтэй сагсан бөмбөг, Соёл, урлагийн цогцолборт дартс, E sport, Хөл бөмбөгийн талбайд хөл бөмбөг гэх зэргээр тус тус зохион байгуулагдахаар хуваарь бэлэн боллоо. Спортын наадмын эхний өдөр буюу 5 сарын 22-ны өглөөний 09.00-11.00 цагийн хооронд “Уурхайчдын спортын их наадам-2025”-д оролцох бүх тамирчид, зочид төлөөлөгч, хөгжөөн дэмжигчид Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон төгөл”-д 2000 ширхэг мод, бут тарьж, суулгана. Эрдэс баялгийн салбарынхан уул уурхайг зөвхөн ухаад зогсдоггүй, тарьж ургуулдаг, нөхөн сэргээдэг нийгмийн хариуцлагатай салбар гэдгийг үүгээр харуулах, бусдадаа уриалах зорилготой юм. Ингэснээр энэ удаагийн спортын наадмын албан ёсны үйл ажиллагаа эхэлнэ. Харин тэмцээний нээлтийн ажиллагаа энэ өдрийн 18:00 цагт болно. Ням гарагт сагс, волейбол, хөл бөмбөгийн аваргын төлөөх тоглолтууд болон шагнал гардуулах ёслол болж, хаалтын ажиллагаан дээр “Аваргын цом” гардуулна.   
-Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд хэрхэн оролцож байна вэ?
-Мэдээж, спортын бүхий л төрлүүдэд Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор, ажлаасаа чөлөөлөгдөн бэлтгэл хангаж байна. Харин бэлтгэл ажилд үйлдвэрийн бүтцийн нэгжүүд бүгд манлайлан оролцож байгаа. Баг, тамирчдын энэ удаагийн тэмцээний иж бүрэн хувцас хэрэглэлийг үйлдвэрийн Оёдлын цехэд оёж, бэлдэн үйлдвэрийн удирдлагууд гардуулан өгч, амжилт хүссэн. Оролцогчдын мод тариалалтын бэлтгэл ажилд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ногоон хөгжлийн төслийн нэгж хамтран ажиллаж байна. Тэмцээний үйл явц, тоглолтуудыг үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны Эрдэнэт телевиз, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ фэйсбүүк цахим хуудсаар шууд дамжуулан үзүүлнэ. Ер нь энэхүү томоохон тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулах нь Эрдэнэт үйлдвэрийнхний хувьд нэр төрийн хэрэг юм. Иймд бид бүх талд онцгой анхаарал тавьж, бэлтгэл хангаж буйг онцлон хэлмээр байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %