“Мэдлэг түгээх ажлын байр” төсөл хоёр дахь жилдээ хэрэгжинэ

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартад Мэдлэгийн менежментийн ISO 30401 стандарт багтан хэрэгжиж байна. Үүний хүрээнд бүтцийн цех нэгжүүд дээр “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг өнгөрсөн онд эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлсэн юм. Тэгвэл эл төслийг үргэлжлүүлэн энэ онд хэрэгжүүлэх бөгөөд “Мэдлэг түгээх ажлын байр-2025” төслийн нээлтийн ажиллагаа даваа гаригт боллоо. Нээлтийн эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Менежментийн ухааны доктор Ph.D, О.Отгонбаяр үг хэлж, “Мэдлэг түгээх ажлын байр” төсөл ахны жилдээ хэрхэн хэрэгжиж, ямар үр дүн өгч буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.


Мэдлэгээ эргэлтэд оруулж, өсөж хөгжих боломж бүрджээ
 "Мэдлэг түгээх ажлын байр-2024” төсөлд үйлдвэрийн бүтцийн нэгжийн 1800 ажилтан хамрагдаж, шинэ бөгөөд чухал мэдлэг мэдээллийн 1083 жагсаалт, дата сан бий болжээ. Түүнчлэн ажилтнууд ажлын байраа мэдлэгийн сан болгон тохижуулахдаа 49.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, нөөц бололцоогоо зориулж, 558 биет үзүүлэн, эд анги, 66 видео контент 518 дэлгэц, цахим самбар, постер, 86 гарын авлага, зурагт хуудас, 64 QR танилцуулгыг өөрсдөө бүтээхийн зэрэгцээ 16 дадлага ажлын байртай болсон байна. Түүнчлэн инноваци, оюуны бүтээлүүд төрж, судалгаа хөгжүүлэлт, программ хангамж, эрдэм шинжилгээний ажил зэрэг нийт 1121 мэдлэг оюунаа тэлж, ур ухаанаа хөгжүүлэх олон талын судалгаа, шинжилгээ, хувь хүний хөгжлийн ажлууд хийгдсэн байна. Ингэснээр ажилтнууд ажлын байрандаа мэдлэгээ сэргээж, шинэ мэдлэг авах, далд вмэдлэгийг илрүүлэх, бататгах, хуваалцах, хадгалах нөхцөл бүрдэж, ажилтнуудын сэтгэл ханамж, өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, идэвх оролцоо, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж дээшлэн, ажлын бүтээмж нэмэгдлээ. 
Дадлага ажлын байраар дамжуулан шинэ мэдлэг, туршлага дээр ажиллах, мэдлэгийг шалгах, сонгон шалгаруулалтын ур чадварын шалгалтад ашиглах, шинэ залуу ажилтнууд ажилдаа богино хугацаанд дасан зохицох таатай боломж бүрдсэн зэрэг олон давуу тал нь “Мэдлэг түгээх ажлын байр” төслөөс өгч буй өндөр ач холбогдол, үр өгөөж ажээ. Ажилтнууд техникийн гадаад хэлний мэдлэг, чадвараа дээшлүүлэн, мэдлэг хуваалцах өдөртэй болж, өөрийн мэдлэг, арга туршлагаа бусаддаа өвлүүлэх, ажлын мэргэжлийн уралдаан зохион байгуулж, түүгээр дамжуулан тасралтгүй өсөж хөгжих замаар мэдлэгээ эргэлтэд оруулж буй нь энэхүү төслийн үнэлж баршгүй хувь нэмэр болж байна. Энэ бүх үр өгөөж, ач холбогдлыг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр дэлгэрэнгүй танилцуулгадаа онцолсон бол өөрсдийн хийсэн бүтээсэн ажлууд, сайн санааны үр дүнд хэрэгжсэн шилдэг төсөл хэрэгжүүлэгчид арга туршлага, ахиж дэвжсэн үйл явцаа хуваалцлаа. ХМТАЦ-ийн Рентген, спектрийн шуурхай лабораторийн хэсгийн дарга Д.Отгонбаатар, Засвар угсралтын цехийн хэсгийн мастер Г.Амгалан, Ус хангамжийн цехийн Цэвэр ус хангамжийн хэсгийн дарга П.Гансүх нар шилдэг төслийн үр дүнг танилцуулж, Засвар механикийн заводын тэргүүлэх зохион бүтээч, инженер Г.Энхбат “Уул уурхайн салбарын тэргүүн туршлага, эрсдэлээс хамгаалах ажлын туршлага”-аас мэдээлэл хийв. 

2025 онд Эрсдэлийн менежментийн мэдлэг түгээнэ
Өнгөрсөн онд төсөл хэрэгжүүлэх явцад нийт 34 бүтцийн нэгж дээр “Мэдлэг түгээх ажлын байр” байгуулсан. Энэ жилийн хувьд эдгээр “Мэдлэг түгээх ажлын байр”-уудаа сайжруулж, илүү үр дүнтэй болгох ажлуудаа шат дараатай үргэлжлүүлж хийнэ. Мөн энэ онд шинээр мэдлэг түгээх 18 ажлын байрыг байгуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилд бий болгож, нээсэн мэдлэг түгээх байрууд дахин 18-аар нэмэгдэнэ гэсэн үг.   2025 онд хэрэгжүүлэх “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн гол онцлог гэвэл ажлын байраар дамжуулан эрсдэлийн менежментийн үндсэн ойлголтыг ажилтнууддаа өгөх, нэгдсэн менежментийн стандартын шаардлага болон тэдгээртэй холбоотой бусад мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, таниулах, харилцан туршлага судлах, суралцах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ гэж ISO 30401 стандартын сайжруулалт хариуцсан ажлын хэсгийн дарга Б. Одонтуяа ярилаа. “Мэдлэг түгээх ажлын байр” төсөл бол мэдлэгийн менежментийн  ISO 30401 стандартын нэг хэсэг, мэдлэг, ур чадварыг түгээн дэлгэрүүлэх чухал арга хэрэгсэл гэдгийг бас онцолсон. 
Энэ онд хэрэгжих төсөл ирэх 10 дугаар сарын 31-нийг дуустал хэрэгжинэ. Энэ удаа шинээр байгуулах ажлын байрууд удирдлагын манлайллын оролцоог хангах, бүтцийн нэгжийн үндсэн үйл ажиллагаа, нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого, зорилтууд,олон улсын стандартууд, ажилтнуудын оруулах хувь нэмэр, стандартуудын шаардлагыг хангаагүйгээс гарах үр дагаврыг таниулах мэдэлэл, Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, эрсдэлийн соёлыг хэрхэн төлөвшүүлэх мэдлэг, мэдээллийг тусгасан байх юм байна. Шинээр байгуулах 22 мэдлэг түгээх ажлын байрууд бүтцийн 16 нэгж дээр бий болох бөгөөд Хүний нөөц, захиргааны хэлтсийнхэн Цахим танхимтай болж, Баяжуулах үйлдвэрт Бутлан тээвэрлэх хэсгийн конвейер болон бүтээгдэхүүний засварчдын ажлын байр, Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн наряд-даалгаврын өрөө, Ил уурхайн ахлах мастер, уурхайн диспетчерийн ажлын байр, Турбины машинч, Цахилгааны ээлжийн мастер, Ачих, буулгах хэсгийн өрөө, Засал чимэглэлчин, Хээрийн геологич, Эрдэс судлаач, Албан тасалгааны цэвэрлэгч, сургуулийн сэтгэл зүйч, хүүхдийн сувилагч, ахлах тогоочийн ажлын байрууд шинэ мэдлэг мэдээлэл түгээж, “Мэдлэгийн уурхай” болон хөгжих ажээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %