Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Удирдах ажилтны даваа гаргийн ээлжит өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд цех нэгжүүд уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногийн тайлангаа мэдээлж, шинэ долоо хоногийн төлөвлөгөөгөө танилцууллаа. ХАБЭА-н чиглэлээр урьдчилан сэргийлэх 77 ажил хийгдсэнээс 26 нь цацрагийн аюулгүй ажиллагаа байв. Мөн 6 төрлийн аюулыг илрүүлэн ажиллажээ. Хамгаалах хувцас хэрэглэл хуваарийн дагуу олгогдож байгаа бөгөөд “Их зогсолт”-ын үеэр хэрэглэгдэх ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл болон цэвэр усны нөөц бүрдүүлэх урьдчилсан захиалга авч эхэлсэн байна. Ил уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалт явуулж, сөрөг хүчин зүйлийн 79 хэмжилт хийжээ. ХАБЭА-н төлөвлөгөөт сургалтууд зохион байгуулагдаж, 400 гаруй хүн хамрагдсан байна. Түүнчлэн үйлдвэрийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилж буй зарим хоолны газруудын барилга байгууламж, дотоод талбай танхимд засварын ажил хийгдэж эхлэхтэй холбоотойгоор түр хааж, тодорхой хуваарь гарган, зохион байгуулалт хийж байгааг мэдээллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн 900 гаруй ажилтан Баян-Өндөр, Бүрэнбүст, Шандын гурван байршилд 4855 ширхэг мод тарьж, суулгасан байна. Мод тариалалт энэ долоо хоногт үргэлжлэх юм. Мөн цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил 52 хувь буюу 262 иргэнийг хамруулаад байгаа тухай цаг үеийн мэдээллийг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс өгөв.

Энэ сарын эхний 18 хоногийн байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт уулын цул гаргалт 89 мянган метр куб, хөрс хуулалт 96 мянган метр куб, хүдэр олборлолт 52 мянган тонн, хүдэр боловсруулалт 100 мянган тонноор тус тус төлөвлөснөөс илүү гүйцэтгэлтэй гарчээ. Энэ хугацаанд 22.34 хувийн зэсийн агуулгатай 6766 тонн цэвэр зэс агуулсан 30 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд байна. Шинэ долоо хоногт уулын цул гаргалт 692 мянган метр куб, хөрс хуулалт 318 мянган метр куб, хүдэр өгөлт 819 мянган тонн, хүдэр боловсруулалт 792 мянган тоннд хүргэж, чанарын бүх үзүүлэлтийг төлөвлөгөөний дагуу биелүүлэхээр ажиллаж байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээлэлдээ онцоллоо. Мөн энэ долоо хоногт Баяжуулах үйлдвэрийн төв корпусын 3 болон ММС нэгдүгээр тээрмийн засварын ажлыг эхлүүлж, гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Хавар, зуны бэлтгэл ажлын хүрээнд нийт 288 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 121 ажил 100 хувийн биелэлттэй байна. Үйлдвэрийн хэмжээнд нийт гүйцэтгэл 42 хувьтай байна. Цех, нэгжүүдийн хавар, зуны бэлтгэл ажлын явцыг авч үзвэл, Авто тээврийн цехэд 78 хувь, Баяжуулах үйлдвэрт 64 хувь, Засвар, механикийн заводод 79 хувь, Цахилгаан цехэд 95 хувь, Ган бөөрөнцгийн цехэд 100 хувь, Дулааны цахилгаан станцад 50 хувиар тус тус хангажээ.

Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцын “Их зогсолт” энэ сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд хийгдэж байгаатай холбоотойгоор хотын хэмжээнд хэрэглээний халуун ус түр хязгаарлагдана. Мөн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хотын зарим хэсэг буюу Урт цагааны урд, Чандмань төвийн уулзварын орчимд дулааны шугам хоолойн их засварын ажил 5 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 15-ныг хүртэл хийгдэнэ. Үүний улмаас үйлдвэрийн харьяа Спорт цогцолборын хэрэглээний халуун ус тасрах бөгөөд энэ талаар холбогдох газруудтай ярьж, халуун усаар хэвийн хангах арга хэмжээ авч ажиллаж буйг Эрчим хүчний хэлтсээс мэдээллээ. Түүнчлэн, дулааны шугам хоолойн засварын хугацаанд орон сууцны халуун ус тасрахгүй, хэвийн хангагдана гэдгийг мэдээллээ.

Ирэх 6 дугаар сарын 30-нд эхлэх Эрдэнэт үйлдвэрийн “Их зогсолт”-ыг зохион байгуулах штабын хурал болсон байна. Хурлаар засварт шаардлагатай сэлбэг материал, тоног төхөөрөмжийн хангалт нийлүүлэлт болон бусад бэлтгэл ажлын асуудлыг авч хэлэлцсэн байна. Зарим тендер шалгаруулалтын үйл ажиллагаа удаашрах, хоцрох магадлалтай байгаа тул дотоод нөөц бололцоог бүрэн ашиглах үүднээс цех нэгжүүдэд засварт шаардлагатай сэлбэг материалаа хэмнэх, хадгалах чиглэл өгч хамтран ажиллаж байгааг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээлэлдээ онцлов.

Энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд “Уурхайчдын спортын их наадам-2025” тэмцээн Эрдэнэт хотноо зохион байгуулагдана. “Эрч хүч, Эв нэгдэл” уриан дор болж буй энэ удаагийн спортын наадамд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд тэмцээний өдрүүдэд үйлдвэрийн бүтцийн цех, нэгжүүд баг тамирчдаа дэмжин, идэвх санаачилгатай оролцож, хамтран ажиллахыг Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү нийт удирдлагуудад хандаж уриаллаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %