Коосэн хөтөлбөрийг танилцуулах “Хаврын баяр” өдөрлөг боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Коосэн сургалттай коллежийн “Хаврын баяр” өдөрлөг өнөөдөр боллоо. Тус сургуульд Япон улсын Коосэн загварын инженер, технологийн сургалтын хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж, Монголдоо төдийгүй дэлхийд гарч ажиллах инженерүүдийг бэлтгэж байна.  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд хэрэгжүүлж буй Коосэн хөтөлбөр болон сургуулийн үйл ажиллагааг зочид болон эцэг эхчүүдэд танилцуулах, оюутан сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, Япон хэл, соёлын үйл ажиллагааг олон нийтэд хүргэн сурталчлахад “Хаврын баяр” өдөрлөгийн зорилго чиглэлээ.    Энэ үеэр ШУТИС-ийн Коосэн хөтөлбөрийн захирал Д.Дулмаа “ШУТИС нь Япон улсын инженерийн боловсрол олгох Коосэн хөтөлбөрийг анх 2014 оноос эхлэн, эдүгээ 14 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг Монголын боловсролын системд нутагшуулахад Япон улс болон манай улсын Шинжлэх ухааны яам зэрэг олон байгууллагууд дэмжлэг үзүүлж ирсний үр дүнд тогтвортой үргэлж байгааг хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар, Коосэн сургалтын хөтөлбөрт  600 гаруй оюутан залуус суралцан, инженерийн мэргэжил эзэмшин хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж байна. Тэдний ажиллаж буй амжилт болон ажил олгогчдын санал бодлыг сонсоход манай төгсөгчид инженерийн боловсрол, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бүрэн эзэмшиж гарахын зэрэгцээ хувь хүний хөгжил, хүн байх чадварт сайн суралцан төгсөж буйгааг олонтоо үнэлсэн. Түүнчлэн манай төгсөгчид зөвхөн Монгол улсдаа ажиллах биш Японы томоохон компаниудад ажиллах боломж бүрдэж, тэнд өөрсдийн мэдлэг ур чадвараараа өндөр үнэлэлт аваад эхэлснийг дурьдахад таатай байна” гэж онцолсон.  
Мөн “2022-2023 онд Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутагт Коосен хөтөлбөрийн сургуулийг нээх шийдвэр гаргасны нэг нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд хэрэгжиж эхэлсэн юм. Өнөөдөр бид энэ сургуулийнхаа “Хаврын баяр” үйл ажиллагаанд багш оюутнуудаас бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцож байна. Энд оюутнуудынхаа бүтээл, урлаг соёл, спорт болон бусад олон төрлийн клубийн үйл ажиллагаатай нь танилцаад, ямар чадварлаг, бүтээлчээр суралцан төлөвшиж байгааг нь хараад,  бахархал төрлөө” гээд Коосэн хөтөлбөрөөр суралцагч оюутан залуус, тэднийг дэмжин ирсэн эцэг эхчүүддээ талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. 
“Хаврын баяр” өдөрлөгт Токиогийн Үндэсний Коосэн Технологийн Коллежийн Хүндэт профессор Ёшитака Сато, багш Сугай Кохей нарын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Хүндэт профессор Ёшитака Сато “Япон улсад Коосэн сургалтын сургуулийг байгуулах болсон гол шалтгаан гэвэл тус улсад аж үйлдвэрийн салбарт ажиллах нарийн өндөр мэргэжлийн инженерүүдийн эрэлт хэрэгцээ их үүсэнтэй холбоотой. Энэ хэрэгцээ шаардлагыг Япон улсын Засгийн газраас дэмжсэнээр тус улсад нийт 57 Коосэн сургалттай сургууль байгуулагдан, өнөөдрийг хүртэл маш амжилттай ажиллаж байна. Тэгвэл Монгол Улсад Японы Коосэн загварын сургууль 11 жилийн өмнөөс нээгдэж, нийслэл хотод ажиллаж эхэлсэн бол одоо үйл ажиллагаагаа орон нутагт тэлж өргөжүүлэн сургалтын хөтөлбөрөө үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт манай Коосэн сургуулиуд амжилттай ажиллаж байгаад баяртай байна. Монголыг ирээдүйд хөтөлж хөгжүүлэх өндөр мэдлэг боловсролтой инженерүүдийг бэлтгэж, хөдөлмөрийн талбарт нийлүүлэхэд Коосэн сургалтын хөтөлбөрүүд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байдаг” гэж сэтгэгдлээ хуваалцав.  
Коосэн сургуулийн оюутан залуус Япон хэлээр ярьж, суралцаж буй хөтөлбөр, мэргэжлийнхээ онцлогийг харуулсан үзүүлэн, бүтээлээр үзэсгэлэн дэлгэж сонирхуулсан нь багш нар, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн юм. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %