Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтууд, үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын А/174 тоот “Бүтцийн нэгжүүдийн бараа материалын үлдэгдлийг бууруулах чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулах тухай ” тушаалын дагуу бүтцийн нэгжүүдийн худалдан авалт, хөрөнгө оруулалтыг оновчлох, бараа материалын үлдэгдлийг 2025 оны жилийн эцэс гэхэд үе шаттайгаар бууруулах ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбатаар ахлуулсан ажлын хэсэг Тээвэр ложистикийн төв, Барилга засварын цех болон бусад бүтцийн нэгжийн агуулахын үлдэгдэлтэй биечлэн очиж газар дээр нь танилцлаа.
Тус ажлын хэсгийнхэн бүтцийн нэгж тус бүрд байгаа бараа материалын үлдэгдэлд дүн шинжилгээ хийх, сэлбэг хэрэгсэл болон эргэлтийн хөрөнгийг оновчтой төлөвлөх, худалдан авалтын төлөвлөгөөнд үлдэгдэл нөөцтэй нь уялдуулан тусгах, удаан хугацаанд ашиглагдаагүй бараа материалын үлдэгдэл нөөцийг бууруулан ажиллах юм.
Бүтцийн нэгжүүдийн бараа материалын үлдэгдлийг бууруулна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















