Эрдэнэт үйлдвэрийн таван хос гэр бүлийн өдөр гал голомтоо бадраалаа

Орхон аймгийн Гэр бүлийн ордон, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран уурхайчдын хуримын ёслолыг Дэлхийн гэр бүлийн өдөр зохион байгууллаа.
Энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн таван хос нэгэн зэрэг хуримлаж, ураг төрөл, уурхайчин хамт олныхоо бахархал хүндэтгэлийг хүлээж, ерөөл хүртсэн юм. Тэдний  гурав нь амьдралын урт замд 15-25 жил биесээ түшин ханилсаны баяраа тэмдэглэж, мөнгөн хуримаа хийсэн бол хоёр нь анх өрх тусгаарлан гал голомтоо бадрааж буй хосууд байв. 
Засвар механикийн заводын токарьчин Б.Дамбаренчин, лаборант Э.Увидас болон Дулааны цахилгаан станцын машинч Б.Зоригт, Чанар хяналтын хэлтсийн химийн шинжилгээний лаборант Э.Хишигням, мөн Засвар угсралтын цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Э.Оюунболд, Засвар механикийн заводын голч бэлтгэгч Б.Оюунцэцэг нар мөнгөн хуримаа Гэр бүлийн ордонд хийлээ. Харин Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн БелАЗ-ын жолооч Э.Алтангэрэл, эрх зүйч Б.Мөнхсайхан болон Аж ахуй, үйлчилгээний цехийн сантехникийн засварчин Е.Эрдэнэбулган, багш О.Эрдэнэцэцэг нар хайр мөрөөдлөөрөө жигүүрлэн хамтын амьдралаа ийнхүү эхлүүлж байна.
Уурхайчин гэр бүлүүдийн хуримыг ёсчлон батлах хүндэтгэлийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат оролцож, баяр хүргэсэн юм. Тэрээр  Эрдэнэт үйлдвэр шинээр гал голомтоо бадрааж буй ажилчдадаа, мөн шинээр хүүхэд төрүүлэхэд, гэртээ хүүхдээ асрах үед нь мөнгөн дэмжлэг үзүүлдгээс гадна хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд, урлаг, спортын секц дугуйланд хамрагдах бүхий л боломжоор ханган ажилладаг, гэр бүлд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого, дэмжлэгийн талаар танилцууллаа.   
Энэхүү санаачилга, үйл ажиллагаа нь гэр бүлийн үнэт зүйлийг дээдэлж, уурхайчдын нийгмийн баталгаа, аз жаргалтай амьдралыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй сайн жишиг хэмээн хуримлагч хосууд сэтгэгдлээ хуваалцав. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %