Эмэгтэйчүүдийн холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд халамж анхаарал хандуулав

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг хүүхэдтэй ажилтнуудынхаа гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн дэмжлэг, сэргээн засах тусламж үйлчилгээний цогц арга хэмжээ зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Хүүхдийн сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль, Монгол-Японы эмнэлгийн эмч, багш нарын баг уригдан оролцож байна. Тэд “Эрдэнэт” сувиллын цогцолборт хоёр өдөр ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах эмчийн үзлэгт хамруулах, мэдрэл, яс булчингийн хэт авиан оношилгоо, эмчилгээ хийх, хөдөлгөөн болон хөдөлмөр заслын тусламж үйлчилгээ үзүүлэх юм.  
Хүүхдийн хөгжлийг дэмжих, сэргээн засах тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулахад чиглэсэн энэхүү үйл ажиллагаанд оролцогчид сэргээн засах анагаах ухааны үндсэн ойлголт, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэл зүйн онцлог, хэл ярианы хөгжил, булчин чангарлын менежмент, хөдөлгөөн болон хөдөлмөр заслын ач холбогдол зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл авч, хүүхдийнхээ онош, эмчилгээний чиглэлийг тодорхойлуулах боломжийг бүрдүүлжээ.
Уг сургалтад Эрдэнэт үйлдвэрийн 60 гаруй ажилтан хамрагдсан бөгөөд тэд  “Эмэгтэйчүүдийн холбооноос санаачилан зохион байгуулсан энэ үйл ажиллагаа нь  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдэд бодит дэмжлэг болж, өдөр тутмын амьдралд эерэг өөрчлөлт авчрах чухал алхам боллоо” хэмээн онцолж, талархлаа илэрхийлсэн юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %