Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, цаг үеийн ажилд анхаарал хандуулав. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд өндөр эрсдэлтэй 21, галын 5 ажил тус тус хийгдсэн байна. Засвар, механикийн заводод ХАБЭА-н 4-р шатны үзлэг хийж, “сайн” үнэлгээ өгчээ. ISO 45001 стандарт хэрэгжүүлэх сургалтад үйлдвэрийн 8 бүтцийн нэгжийн 29 ажилтан, нийт ажилтны сургалтад 189, давтан сургалтад 77 хүн тус тус хамрагдан оролцсон байна. Цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр 26 ажил, эрүүл мэндийн чиглэлээр 136 ажлын байрны хэмжилт хийгдлээ. 
Сүүлийн долоо хоногийн байдлаар, нийт нутгаар салхины хурд ихэссэнтэй холбоотойгоор цагаан тоосны дэгдэлт нэмэгдсэн байна. Хаягдлын аж ахуйн ойр орчимд салхины хурд 17-20 м/сек хүрч, цагаан тоосны дэгдэх хүрээ хотын төв рүү чиглэсэн учраас зарим иргэд Байгаль орчны газарт арга хэмжээ авч ажиллах талаар санал тавьсан байна. Үүнтэй уялдуулан Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс Орхон аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүдийг Хаягдлын аж ахуйд хийж буй цагаан тоос дарах ажлын явцтай танилцуулан, үр дүнгийн талаар зөвлөлдсөн байна. Түүнчлэн, цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажил үргэлжилж, одоогийн байдлаар 224 иргэн буюу 45 хувийн гүйцэтгэлтэй байгааг БОНХ-ийн хэлтэс мэдээлэв. Орхон аймгийн ЭМГ-тай хамтран, цагаан тоосны нөлөөллийн бүс дэх иргэдэд 2024 онд хийсэн эрүүл мэндийн үзлэгийн үр дүн болон тэдэнд эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг танилцуулж хүргэх зорилгоор эрүүл мэндийн өдөрлөгийг Жаргалант суманд зохион байгуулсан байна. Мөн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт оролцож, иргэдэд БОНХ-ийн хэлтсээс танилцуулга мэдээлэл хийжээ. 
Тавдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө молибденын металл авалтаас бусад үзүүлэлтээр биелж буй дүнтэй байна. Сарын эхний 10 хоногт уулын цул гаргалт 27 мянган метр куб, хөрс хуулалт 53 мянган метр куб, хүдэр олборлолт 9 мянган тонн, боловсруулалт 25 мянган тонноор тус тус төлөвлөгөөнөөс илүү гүйцэтгэлтэй гарчээ. Хүдэр дэх зэсийн агуулга 0.365, молибденын агуулга 0.012 хувьтай байгаа аж. Энэ хугацаанд 22.39 хувийн агуулга бүхий 3992 тонн цэвэр зэс агуулсан 17835 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Ачилт 288 вагон байна. Шинэ долоо хоногт уулын цул гаргалт 677 мянган метр куб, хөрс хуулалт 282 мянган метр куб, хүдэр өгөлт 835 мянган тонныг гүйцэтгэхээр төлөвлөжээ. 
Үйлдвэрийн хэмжээнд хавар, зуны бэлтгэл ажил 63 хувьтай байна. Хавар зуны улиралд бэлтгэх ажлын хүрээнд нийт 288 ажил төлөвлөснөөс, өнөөдрийн байдлаар 103 ажил бүрэн биелж, 24 төрлийн ажил 80-99 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үүнээс үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлтгэл ажлаас 27.4 хувь нь 100 хувиар биелсэн бол эрчим хүчний тоног төхөөрөмж болон системүүдийг бэлтгэх ажлын 39.3 хувь, аж ахуй, нийгмийн барилга байгууламжийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 132 ажлын 38.6 хувь нь тус тус 100 хувиар биелээд байна. 
Энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болох “Уурхайчдын спортын их наадам 2025” спортын олон төрөлт тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Иймд тус тэмцээний зохион байгуулалтын үйл ажиллагаа, баг, тамирчдаа дэмжин, идэвх санаачилгатай оролцож, үүнд бүтцийн цех, нэгжийн удирдлагууд манлайлан ажиллахыг шуурхай зөвлөгөөний үеэр онцлон, анхаарууллаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %