Эрдэнэт үйлдвэр эрсдэлийн үнэлгээний чадавхаа бэхжүүлж байна

Эрдэнэт үйлдвэр “Олон улсын дотоод аудитын үйл ажиллагааг сурталчлан таниулах тавдугаар сар” аяны хүрээнд олон улсын жишгээр дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр чадавх сайжруулах ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуультай хамтран бүтцийн нэгжүүдийн эрсдэл хариуцагч мэргэжилтнүүдэд зориулсан хоёр дахь удаагийн сургалтыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтад цех, нэгжүүдийн 130 гаруй мэргэжилтэн хамрагдав. 
Сургалтын үеэр оролцогчид эрсдэлийг үнэлэх олон улсын аргачлалуудтай танилцаж, Эрдэнэт үйлдвэрийн онцлогт нийцсэн үнэлгээний арга аргачлал сонгох, эрсдэлийн матриц тодорхойлох, магадлал, үр дагаврыг оновчтой тооцох зэрэгт суралцсан байна.  
“Эрсдэл хариуцагч мэргэжилтнүүд нэгдсэн ойлголт, нэг суурь мэдлэгтэй болсноор үнэлгээ илүү бодитой, найдвартай гарах чухал ач холбогдолтой. Ингэснээр үйлдвэр эрсдэлийн удирдлагын чиглэлээр хийх дараагийн алхмуудаа илүү тодорхой төлөвлөх боломжтой болно” гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн доктор, дэд профессор Ч.Анхбаяр онцоллоо. 
Тэрээр, мөн 2024 онд боловсруулсан “Эрсдэлийн удирдлагын журам”-д үнэлгээний арга зүйн тодорхой зохицуулалтууд тусгагдсан ч зарим хэсэгт нэмэлт сайжруулалт хийх хэрэгцээ бий. Тухайлбал, эрсдэлийн үнэлгээний нарийвчлал, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг дурдав.  
Эрдэнэт үйлдвэр ийнхүү эрсдэлийн удирдлагыг системтэй хөгжүүлж, байгууллагын засаглал, шийдвэр гаргалтын чанарыг улам боловсронгуй болгоход анхаарал хандуулж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %