Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн сургалт, хөгжлийн хөтөлбөр эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүний нөөцийн мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлэх зорилготой Сургалт - Хөгжлийн хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлэхээр энэ сарын эхэнд нээлтээ хийлээ. Тус үйл ажиллагаанд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Менежментийн ухааны доктор (Ph.D) О.Отгонбаяр, хэлтсийн мэргэжилтнүүд болон Үйлдвэрийн газрын бүх бүтцийн нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. 
Хүний нөөцийн менежментийн ISO 30400 олон улсын багц стандартыг Монгол Улсад баталгаажуулан гэрчилгээжүүлж, бодитоор анхлан хэрэгжүүлсэн төрийн өмчит уул уурхайн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд орчин цагт шаардлагатай олон ур чадварыг эзэмшихэд тэдний санаачилсан хөгжлийн уг хөтөлбөр чухал үр дүн авчирна гэж үзэж байна. 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, “Бид бусдыг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрсдийгөө тасралтгүй чадавхжуулах шаардлагатай. Өнөө цагт өөр өөрийн онцлогтой үеүдээс бүрдсэн хүний нөөцийг удирдахад харилцааны зөөлөн ур чадвар нэн чухал. Манай баг хамт олон Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Бусдыг хөгжүүлэхийн төлөө хөрөнгө оруулалт хийсэн хэр нь эргээд харахад хөгжлөөс өөрсдөө үлдэж хоцорсон байхыг үгүйсгэхгүй. Энэ жил бид 2000 гаруй уурхайчдыг хамруулан хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх санал асуулга явууллаа. Хэдийгээр 50 гаруй хувь нь “сайн” гэж үнэлж байгаа ч дутагдаж буй ур чадваруудыг ажилтнууд маань ил тод гаргаж илэрхийлсэн. Тэдний саналыг үндэслэн хөгжлийн энэхүү хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ” хэмээн онцолсон юм. 
Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд олон улсын стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсний үр дүнд өнгөрсөн жил хүний нөөцийн салбарын хоёр томоохон шагнал хүртсэн. Энэ нь зөвхөн Эрдэнэт үйлдвэрт үр өгөөжөө өгөөд зогсохгүй салбарын хэмжээнд эерэг нөлөө үзүүлж, жишиг болохуйц сайн туршлагыг бий болгосон юм. 
Нээлтийн үйл ажиллагаанд зориулсан уулзалт, ярилцлагын үеэр Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа тасралтгүй сургаж хөгжүүлэх том бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай, үр дүнд нь бүх цех, нэгжийн ажилтнуудад сурч хөгжих тэгш боломж нээлттэй байгаад талархаж явдгаа хүний нөөцийн мэргэжилтнүүд илэрхийлж байлаа. Хүний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт хамгийн үнэ цэнтэй учраас энэхүү үйл явдлыг баярт мөч хэмээн хүлээн авч, өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан юм. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %