УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс, хуурайшилт их байгаагаас шалтгаалан цагаан тоос дэгдэх үзэгдэл ажиглагдаж байгаа тул цагаан тоос дарах ажлыг эрс эрчимжүүлж, намираа хоолой ашиглан норгож байгааг мэдээлэв. Мөн цагаан тоосны нөлөөллийн бүсийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил 37 хувийн гүйцэтгэлтэй яваа, мөн үйлдвэрийн хэмжээнд хаврын мод тариалах ажлыг зохион байгуулах бэлтгэл хангагдаж байгааг танилцууллаа. 
Ой, хээрийн түймэрт нэрвэгдэж байгаа Сэлэнгэ аймгийн зарим сумдад техникийн туслалцаа үзүүлэхийг хүссэн албан бичиг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ирсний дагуу тус аймгийн Түшиг суманд Эрдэнэт үйлдвэрээс техник ажиллуулж байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээлэв.  
Баяжуулах үйлдвэр хавар, зуны бэлтгэл ажлын хүрээнд 13 ажил төлөвлөсөн нь 46 хувийн гүйцэтгэлтэй байна. Хам баяжуулалтын хоёрдугаар секцийг шинэчлэх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж, барилгын гүйцэтгэл ч боломжийн түвшинд явааг тус цехийн дарга М.Отгон мэдээлсэн. Энэ сарын 20-ноос машинуудыг байрлуулж эхлэхээр төлөвлөж байна гэв. 
Өнгөрсөн долоо хоногт Усны зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын жилийн ажлыг дүгнэхэд Ус хангамжийн цех “хангалттай сайн” үнэлгээ авчээ. Тус цехийн гурван жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл энэ оны наймдугаар сард дуусахтай холбогдуулан баримт материалыг бүрдүүлэн хүргүүлсэн байна. 
Барилга засварын цехээс “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн засварын ажил өнөөдрөөс эхэлж байгааг мэдээллээ. Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Дээврийн найман агааржуулагчийг өнгөрсөн долоо хоногт угсарч дуусжээ. Энэ долоо хоногт үзэгчдийн сандлыг суурилуулна. Ирэх сард Улсын комисс ажиллуулахаар төлөвлөж байна, гэж тус цехийн Ерөнхий инженер Ж.Батсуурь танилцууллаа. 
Энэ жилийн “их зогсолт”-оор 450 ажил хийхээр баталсан байна. Өнөөдөр дөрвөн тендерийн бараа, материал нийлүүлэгдсэнийг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээлээд, цаг хугацаа алдахгүй, худалдан авалтад анхаарч ажиллахыг хүслээ.     
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд, өнгөрсөн лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан “Үүсмэл ордын талаар авах арга хэмжээний тухай” гурван заалт бүхий тогтоолыг танилцууллаа. Үүнд, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах зорилгоор стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглах явцад үүссэн, одоогоор ашиглагдахгүй байгаа бага агуулгатай хүдрийн овоолгыг богино хугацаанд ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах чадавх бүхий хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид нийцүүлэн ил тод байх зарчмаар явуулах. Мөн Эрдэнэтийн зэс, молбиденын ордыг ашиглаж байгаа катодын зэсийн үйлдвэрт хийсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрх ашиг, цаашдын тогтвортой байдлыг хангах үүднээс төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын барихаар төлөвлөсөн исэлдсэн хүдрийн овоолгоос катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн төслийг зогсоож, хөрөнгө оруулалтыг илүү үр ашигтай, өндөр технологийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдахаар арга хэмжээ авч ажиллахыг “Эрдэнэс Монгол” нэгдэл болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудад даалгасан шийдвэр гарсныг танилцуулснаар шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %