“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хавдар судлалын Үндэсний төвийн Хойд бүсийн төв болгон хөгжүүлэх шийдвэрийг танилцууллаа

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас, бүсчилсэн хөгжилтэй холбоотой томоохон шийдлүүд гарсны нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяа Хавдар судлалын Үндэсний төвийн салбар эмнэлэг болгох бөгөөд үүнийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, тогтоол гаргажээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, газар, хэлтсийн дарга нар “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй өнөөдөр уулзаж, шийдвэрийг албан ёсоор танилцуулан, тэдний санал бодлыг сонссон юм. 
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, Орхон аймаг бол онцлогтой. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй. Цаашид хойд бүсийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Эрдэнэт хотод төвлөрүүлэх боломж бололцоо өндөр хэмжээнд бүрдсэн. Эрүүл мэндийн яамнаас төвлөрлийг сааруулах буюу аль болох амьдарч байгаа бүс нутагт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлого барьж байна. Хойд бүсийн хувьд хавдрын өвчлөл тулгамдсан асуудал. Хавдрын тохиолдлоор Булган тэргүүлж, Эрдэнэт, Хөвсгөл аймаг дунджаас дээгүүр байгаа. 65 хувь нь хожуу шатандаа оношлогдож, жилийн нас баралтын 60 хувийг хавдар эзэлж байна. Өнөөдөр Хойд бүсээс Хавдар судлалын Үндэсний төвийн хяналтад 3500 хүн байгаа нь улсын хэмжээнд өндөр үзүүлэлт. Жишээ нь, хөхний хавдартай хүн Хөвсгөлөөс Улаанбаатар хот руу жилд 17 удаа явж эмчилгээ хийлгэдэг. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх шийдэл бид гаргасан. “Эрдэнэт медикал” эмнэлэг сайн тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байтал жилд 40 мянган тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь хангалттай биш. Үүний 13000 нь урьдчилан сэргийлэх үзлэг байна. Тиймээс нөөцийнхөө ашиглалтыг сайжруулъя, эмч мэргэжилтнүүдийнхээ хөгжих хүсэл сонирхлыг хангая, урамшууллыг тогтолцоогоор нь зөв шийдье гээд салбарын том бодлогыг дэмжиж, хамтран ажиллахыг тэднээс хүслээ.  

Мөн тэрээр “Эрдэнэт медикал” эмнэлгийн 177 эмч мэргэжилтний ажлын байрыг хөндөхгүй, холоос энэ эмнэлгийг сонгож, ажиллахаар зорьж ирсэн эмч нарын эрх ашгийг хохироохгүйгээр, гаргасан шийдвэрт нь хүндэтгэлтэй хандаж, цалин, урамшууллыг нь одоогийн түвшнээс бууруулахгүй байхад анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Түүнээс гадна өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалдалгүй, доголдолгүй, сайн явж ирснийг онцлон тэмдэглээд, цаашид ч хамтын ажиллагаа үргэлжилсээр байх болно гэв. 
Харин “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, ажилчид цалин хангамж, сурч хөгжих, мэргэжил арга зүйгээр хангах, Хэвтэн эмчлүүлэх эмнэлэг шинээр барихад дэмжлэг үзүүлж ажиллахыг салбарын сайдаасаа хүсээд, шийдвэрийг талархалтайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай уулзаж, “Эрдэнэт медикал” эмнэлгийг нийгмийн хариуцлагын хүрээнд эхнээс нь дэмжин ажиллаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо. 
-Хойд бүсийн зөвлөлийн өчигдрийн хурал, түүний дараа болсон Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын төв болгох шийдвэр баталгаажиж албажсан байна. Миний хувьд энэ асуудлыг бүрэн дэмжиж байгаа. Нэгдүгээрт, Хойд бүс нутгийн эрүүл мэндийн чанар, хүртээмжийн асуудал чухал. Ялангуяа, хавдрын өвчлөлийн тоогоор улсад тэргүүлж байгаа бүс нутгийн ард иргэдэд ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Нөгөө талдаа, “Эрдэнэт медикал” эмнэлэгт ажиллаж байгаа 180-аад эмч, эмнэлгийн ажилчдын хувьд салбарынхаа бодлого шийдвэрт зангидагдаж, салбарын яамныхаа харьяанд үйл ажиллагаа явуулах нь хөгжих, дэвших, өсөх боломжууд нь илүү нэмэгдэнэ гэж харж байгаа. Улсын эмнэлгийн ямар нэгэн статусгүй, хувийн эмнэлгийн ямар нэгэн статусгүй, үйлдвэрийн газрын дэргэдэх охин компани байгаад байх нь бүтцийн хувьд тийм ч оновчтой бус. Тэгэхээр Эрүүл мэндийн яамны харьяанд нь бүрэн шилжүүлээд, эрүүл мэндийн яам бодлого удирдлагаар хангаад явах нь эрх ашиг аль аль талдаа хангагдах зөв шийдвэр гэж үзэж байгаа. Цаашид Хавдрын төв болоод өргөжөөд ажиллахад үйлчлүүлэгчийн тоо бүр л их нэмэгдэнэ. Зөвхөн Хойд бүсийн гурван аймаг төдийгүй, Сэлэнгэ, Дархан гээд ойролцоох аймгуудаас, мөн тэр их ачаалалтай Улаанбаатар хотоос ч дараалал хүлээлгүй үйлчилгээ авах хүмүүс ирэх бүрэн боломжтой. Сая эмч, мэргэжилтнүүдтэй ярилцаж байхад манай “Эрдэнэт медикал” сүүлийн 10 жилийн хугацаанд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ, хавдрын чиглэлээр эмчилгээ хийдэг, хавдартай үйлчлүүлэгчдийг хянадаг, энэ чиглэлийн оношилгоо, эмчилгээ хийх бүрэн боломжтой гэдгийг бас дурдаж байна. Энэ шийдвэрийг ажилтнууд таатай хүлээн авч байгаа нь сайхан санагдлаа. 
Би Хойд бүс нутгаас сонгогдсон гишүүний хувьд, тэр тусмаа Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбож, “Эрдэнэт медикал”-ын асуудал дээр эхнээс нь хамтарч ажиллаж байсан хүний хувьд энэ шийдэл яригдахад нэн тэргүүнд ажилчдын эрх ашиг ямар нэгэн байдлаар хохирох ёсгүй шүү, гэдэг байр сууриа Эрүүл мэндийн сайдад, Засгийн газарт илэрхийлж байгаа. Ажлаас халах, чөлөөлөх, цомхотгол хийх зэрэг ажлын байр алдах нөхцөл байдал үүсгэхгүй, мөн цалин хөлс, хангамжийн асуудлыг одоо байгаа түвшинд нь шийдээд явах боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд бас хэлсэн. Тэгэхээр энэ хүрээнд шийдээд, үйлчилгээ улам нэмэгдээд явах нь илүү үр дүнтэй. “Эрдэнэт медикал” эмнэлгийн бас нэг гол хариуцаж хийдэг ажил бол уурхайчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг байдаг. Өнгөрсөн жил нийт 8200 ажилтанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийсэн байна. Уурхайчид маань Хавдар судлалын төв болсон ч энэ эмнэлэгтээ урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаад явах зохицуулалт хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ. Харин ч хавдрын чиглэлийн нарийн үзлэг, оношилгоонуудыг цаг алдалгүй эрт илрүүлгээр хийх боломж бүрдэх учраас миний хувьд бүрэн дэмжиж байгаа. Хэрэгжилт, зохион байгуулалт дээр нь ч УИХ-ын гишүүний хувьд хяналтаа тавиад, хамтран ажиллана. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %