Өнгөрсөн амралтын өдөр Эрдэнэт үйлдвэрийн “Ахмадын спортын их наадам”-ын нээлт 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээнээр эхэллээ. Уг тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын зөвлөлөөс зохион байгуулсан бөгөөд 13 багийн 65 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээний тэргүүн байрт Б.Баасансүрэн ахлагчтай Засвар механикийн заводын баг шалгарав. Дэд, гутгаар байрыг Н.Болдсайхан, Ч.Уранчимэг ахлагчтай багууд эзэлж, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ. 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээнд спортын зэрэг цолтой 8 тамирчин оролцлоо.
Ахмадын 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн боллоо

Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0