Хойд бүсийн хөгжлийн асуудлаар хэлэлцэж байна

Өнөөдөр Булган аймагт эхэлсэн Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд үндсэн таван салбар хэлэлцүүлэг явагдсан бөгөөд “Хойд бүсийн иргэдийн амьдралын чанар тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт бүс нутгийн хөгжлийн гол хөдөлгүүр нь Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн парк, тэр дундаа зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байх талаар онцоллоо. Мөн “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа "Эрдэнэт медикал" төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх, Орхон аймагт хойд бүсийн "Сургалт-эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн цогцолбор" байгуулах, Хойд бүсийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Орон нутгийн хөгжлийн төвүүдэд "Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр, логистикийн төв" байгуулах, Бүсийн тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн онцлогтой уялдуулан ялгаатай татвар тогтоох, Хавдар судлалын үндэсний төвийн харьяа Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэх, Эрдэнэт хотын үнэт цаас гаprax, Хойд бүсийн аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд бага хувийн хүүтэй зээл олгох боломжийг судлах зэрэг санал гаргаж, УИХ-ын өргөтгөсөн хуралдаанд танилцуулахаар болов. 
Монгол Улсын хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Шинэ сэргэлтийн бодлого"-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан. 
“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, төр хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгч оролцож байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %