Хүний нөөцийн ISO 30400 стандартын хэрэгжилтийг сайжруулах төлөвлөгөөг хэлэлцлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөцийн менежментийн ISO:30400 олон улсын багц стандартыг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр “Оюу” танхимд уулзаж, 2025 онд хийх тасралтгүй сайжруулалтын төлөвлөгөөг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Уулзалтад оролцогчид хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл, сорилтуудаа хуваалцаж, тэдгээрийг хэрхэн даван туулах, туршлага солилцох боломжууд, давуу талуудаа бүтцийн нэгжүүдэд хэрхэн түгээх талаар чөлөөтэй санал бодлоо солилцов. 
Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэр ISO 30400 багц стандартыг дөрвөн жилийн өмнөөс нэвтрүүлж эхэлсэн бөгөөд энэ жил баталгаажуулалтын хоёр дахь аудитад орох хариуцлагатай цаг үе тохиож байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр тус стандартын хэрэгжилт нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын 9-ийг хангах чадамжтай гэдгийг дурдаад, хүний нөөцийн менежментийг олон улсын жишигт хүргэхэд ISO 30400 стандарт бодитой түлхэц болж байгааг цохон тэмдэглэлээ.
Уулзалтад Сайжруулалтын багийн гишүүд болон аудиторууд оролцож, дотоод аудитын чанар, хэрэгжилтийн нөлөөг онцолсон юм. Тэд байгууллагын төлөв байдал, оролцогч талуудын оролцоо, манлайлал, төлөвлөлт, дэмжлэг, мэдлэгийн менежмент, тасралтгүй сайжруулалт зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа илүү нарийн тоон болон хүчин зүйлийн шинжилгээнд үндэслэн үнэлжээ.
Энэ жил Хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын хүрээнд нийт 70 сайжруулалтын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд баримт бичиг боловсруулалтын 25, нэгтгэх, хяналт тавих 45, Дотоод хяналт, мониторингийн хэлтэстэй хамтран хэрэгжүүлэх найман ажил багтсан байна. Эдгээр ажлыг стандартын бүлэг тус бүрээр байгуулагдсан Сайжруулалтын багууд гүйцэтгэж, олон улсын “Афнор” группын зөвлөмжийн дагуу ажиллах юм.
Цаашид “Стандарттай Монгол” хөтөлбөр болон “Алсын хараа–2050” хөгжлийн бодлоготой нийцсэн, хүний нөөцийн жишиг менежменттэй үйлдвэр болох зорилтыг хангахад энэхүү уулзалт чухал алхам болж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %