Эрдэнэт үйлдвэр ХЭМАБ-ын чадамжийн үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ажилтнуудын ХЭМАБ-ын чадварыг зөвхөн тестээр үнэлдэг байсан бол одоо мэдлэг, чадвар, хандлагыг хамтад нь үнэлдэг болсноор олон улсын ISO 45001:2018 стандартад нийцсэн чадамжийн үнэлгээний тогтолцоог төлөвшүүлэх боломж бүрдэнэ. Энэ нь ослыг тэглэх алсын харааг хэрэгжүүлж, аюулгүй ажиллагаанаас үүдэн гарах эрүүл мэнд, эдийн засгийн зардлыг бууруулах ач холбогдолтой юм.
Энэхүү шинэ тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, хэсгийн дарга нар, мастерууд, инженерүүд ХЭМАБ-ын чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэх 10 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна. Өнгөрсөн жил зургаан удаагийн сургалтаар нийт 150 үнэлгээний ажилтан бэлтгэсэн бол 2025 онд үйлдвэрийн 21 бүтцийн нэгжийн 165 ажилтан бэлтгэгдэж байна. Тэд ХЭМАБ-ын чадамжийн үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах, онол, ур чадварын даалгавар боловсруулах, үнэлгээний материалын тохирц, ажиглалт үнэлгээ хийх, үнэлгээний үр дүнд үндэслэн ХЭМАБ-ын бодлогын зөвлөмж гаргах аргачлалд суралцах юм.
Энэхүү сургалтыг олон улсын эрх бүхий “Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
ХЭМАБ-ын чадамжийг дээшлүүлснээр ажилтны ХЭМАБ-ын гүйцэтгэл сайжирч, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой гэмтэл, эрүүл мэндийн хохирлоос урьдчилан сэргийлж аюулгүй, эрүүл ажлын байр бий болгох нөхцөл бүрдэх юм.
Эрдэнэт үйлдвэр ХЭМАБ-ын чадамжийг үнэлэх олон улсын тогтолцоонд шилжиж байна

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0