ШИНЭ АЖИЛТНУУДАД БРЭНДЭЭ ХӨГЖҮҮЛСЭН ҮНЭ ЦЭНТЭЙ МЭРГЭЖИЛТНҮҮД БОЛОХЫГ УРИАЛЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийн 2025 оны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Оюу” танхимд боллоо. Энэ үеэр Ерөнхий захирал Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрт 2024 оны IV, 2025 оны I улиралд ажилд орсон шинэ ажилтнуудад хандан мэндчилгээ дэвшүүлж, үйлдвэрийн газрын өнөөгийн бодлого, стратеги, хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Ингэхдээ ажилтан бүр өөрийн брэндийг хөгжүүлж, үнэ цэнтэй ажилтан болохын чухлыг онцлон захисан. Өөрөөр хэлбэл, "байхдаа нэмэргүй, байхгүйдээ үгүйлэгддэггүй ажилтан байж болохгүй. Чамаар баялаг бүтээгч хамт олон дутдаг, тийм л ур чадвартай, сэтгэлтэй, өөрийн гэсэн орон зайтай, брэндээ хөгжүүлсэн үнэ цэнтэй ажилтан байх хэрэгтэй. Энэ бол зөвхөн чиний бус, үйлдвэрийн ирээдүйн эрхэм үнэт зүйл" хэмээн онцлов. Мөн тэрээр Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид бид шинэ ажилтнууд та бүхнийг эгнээндээ баяртайгаар угтан авч байна. Шинэ ажилтан бүрийн ирээдүйд хандсан эрмэлзэл, мэдлэг ур чадвар нь үндэсний баялаг бүтээгч хамт олны шинэчлэл, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, шинэлэг санаа, бүтээмжийг авчирна гэдэгт бүрэн итгэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Энэ үеэр Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр үйлдвэрийн хүний нөөцийн бодлого болон Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцуулга хийв. Мөн үйлдвэрийн туршлагатай ажилтнууд болох Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, механикч Н.Хангай, Дулааны цахилгаан станцын Турбины хэсгийн дарга Ч.Баярмагнай нар өөрсдийн амжилтын түүх, мерит зарчмыг баримтлан мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэл, хичээл зүтгэлээр хэрхэн шат дараалан дэвшин ажиллаж ирсэн туршлагаасаа хуваалцсан нь шинэ ажилтнуудад урам сэдэл өгөх, үлгэр дуурайлал болохуйц байлаа.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 66 хувийг эрэгтэйчүүд, 34 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Хүний нөөцийн бодлогын ил тод, шударга байдал нэмэгдэж, 2016 онд долоон ажлын байрыг нээлттэй зарлаж байсан бол 2024 онд сул орон тооны 90 гаруй хувийг хөдөлмөрийн зах зээлд нээлттэй зарлан, сонгон шалгаруулалтаар авьяас, чадвартай ажилтнуудыг татан оролцуулах болсноор хүний нөөцийн шинэ үеийг бүрдүүлж буй онцгой үе шат өрнөж байна.
Шинэ ажилтны өмнө үйлдвэрийн орчин, цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл, арга ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, удирдлага, хамт олонтойгоо бүх талаар дасан зохицох шаардлага, сорилт тулгардаг. Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэ ажилтнууддаа үйлдвэрийн газрын нөхцөл, үйл ажиллагаа, соёлд сэтгэл зүйн болоод мэргэжлийн хувьд дасан зохицоход туслах зорилгоор “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийг дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлэхээр ийнхүү нээлтээ хийлээ.

Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор (Ph.D) Г.Ёндонтой уулзаж, шинэ ажилтнуудад гол хэлэхийг хүссэн үг юу байсан талаар тодрууллаа.

Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч, уул уурхайн салбарын ууган манлайлагч Эрдэнэт үйлдвэр шинэ ажилтнуудаа албан ёсоор угтан авч, тэдэнд үйлдвэрийнхээ бодлого, зорилго, стратегийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ салбарт 30 гаруй жил ажилласан хүний хувьд, Ерөнхий захирлын хувьд шинэ ажилтнууддаа тусгайлан мэндчилгээ дэвшүүлж, туршлагаасаа хуваалцаж, бас захиас зөвлөгөө өгч, үйлдвэрийнхээ өнөөгийн амжилт, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар ярилаа. Эрдэнэт үйлдвэр бол зөвхөн баялаг бүтээдэг уурхай биш, харин улс орны хөгжлийн хөтөч, нийгмийн тогтвортой байдлын тулгуур. Бид өнөөдөр олон улсын жишигт нийцсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Үйлдвэрийн маань ирээдүйн ашиглалтын нөөц хангалттай. Бидний гол зорилго бол эдийн засгийн өрсөлдөх чадвараа улам бэхжүүлэх, хойч үеийнхэндээ илүү сайхан ирээдүйг өвлүүлэх юм. Шинэ ажилтнууддаа өндөр итгэл хүлээлгэж байгаагаа энэ уулзалтаар хэлэхийг хүссэн. Бидний зүгээс анхаарал халамж, дэмжлэг, чиглүүлэг байнга байх болно. Бид хамтдаа илүү бүтээлч уур амьсгал, шинэлэг сэтгэлгээ, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож, нэг зүг рүү харж ажиллаж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байгаагаа хэллээ. Шинэ ажилтнууд маань урам зоригтой, эрч хүчтэй, сайхан харагдаж байна, гэв.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %