Ерөнхий захирал Г.Ёндон, Цэсэн боловсролыг дэмжих сангийн төлөөлөгчидтэй уулзлаа

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Цэсэн боловсролыг дэмжих сан болон ХБНГУ дахь сургалтын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, ХНЗХ-ийн дарга О.Отгонбаяр, Албаны дарга Б.Одгарьд, “ФАВ сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хайко Шюлер, Төслийн дарга Денис Невинский, Цэсэн боловсролыг дэмжих сангийн захирал Д.Энхболд нар оролцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ: "Юун түрүүнд алс холоос Эрдэнэт үйлдвэрийг зорьж ирсэн та бүхэнд хаврын налгар өдрийн мэнд хүргэе. Манай үйлдвэр улс орныхоо нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг. Одоогийн байдлаар 47 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус үйлдвэр анх 1978 онд 34 жил ажиллах ТЭЗҮ-ээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Тэгвэл өнөөдөр 47 жил найдвартай хэвийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн төдийгүй 2025 онд бид дахиад 55 жил ажиллах үйлдвэрийн нөөцөө тогтоож, ТЭЗҮ хийлгээд байна. Эрдэнэт үйлдвэрт геологийн нөөцөөс гадна хүний нөөц маш чухал. Өнөөгийн геополитикийн, эдийн засгийн нөхцөлд тогтоосон нөөцөө яаж илүү үр ашигтай ашиглах үйлдвэрлэлийн том зорилго тавин ажилладаг. Тиймээс энэ чиглэлд нарийн мэргэжлийн ажилтнууд бэлтгэх шаардлагатай. Инженер техникийн ажилтнуудаа гадаад, дотоодод сурган бэлтгэж байна. ХБНГУ-ын боловсролын тогтолцооны нэг онцлог болсон мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэдэг арга туршлагыг судалж үзсэн. Ингээд та бүхний мэдээллийг сонсъё” гэв.

Дараа нь “ФАВ сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хайко Шюлер ХБНГУ-ын боловсролын тогтолцоо, сургалт, стандартын талаар мэдээлэл хийв. Тэрбээр: “Миний бие Эрдэнэтэд дөрөв дэх удаагаа ирж байна. Манайх төрийн бус байгууллага. Ашгийн бус байгууллага юм. Залуучуудыг нарийн мэргэжлээр сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө талаар манай байгууллага хүүхэд, залууст ЕБС-д байхад нь нарийн мэргэжлийг таниулж ойлгуулах сургалт, сурталчилгааны чиглэлээр ажилладаг. Өөрөөр хэлбэл ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход залууст тус дэм үзүүлдэг. Жилд 3500 хүүхдийг нарийн мэргэжлийн сургуульд хамруулж сургадаг. Үүнээс гадна жил бүр 1000 гаруй хүүхдийг нарийн мэргэжлийн талаар ойлголттой болгоход нь, мэргэжлийн чиг баримжаагаа олоход нь тусалдаг. Түүнчлэн, герман хүүхдүүдийг нарийн мэргэжлийн сургуульд хамруулахаас гадна гадаад улс оронтой хамтарч ажилладаг. Мэргэжил эзэмшүүлэх нь тухайн улсын бодлого гэхээс илүү дэлхий нийтийн нэгдсэн бодлого байх ёстой. Энэ утгаараа нарийн мэрэгжлийн нэгдсэн стандарттай байх ойлголт маш чухал юм. Бидний гадаад хамтын ажиллагааны улс орон нь Украйн, Казахстан, Кыргизстан, Монгол улс. Жилийн өмнөөс Монголын Боловсролын яамтай хамтран нэг төсөл хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Монгол улсад нарийн мэргэжлийг танин мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор онолын үүднээс хэрхэн яаж ажиллах судалгаа хийгдсэн. Улмаар ЕБС-ийн хүүхдүүдэд нарийн мэргэжлийг танин мэдүүлэх, ойлгуулах хүсэлтэй байгаа учраас танай байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна. Үүний ач холбогдол нь хүүхэд, залуус өөрийн сонирхдог мэргэжлээ сонгоход тус дэм болох юм. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа энэ төслийг Монголд хэрэгжүүлэх санаачилгыг анх гаргасанд бид баяртай явдаг. Манай улсын боловсролын бодлого хосолсон системээр нарийн мэргэжил эзэмшүүлдэг. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд дадлагаар мэргэжлээрээ ажиллаж суралцах, сургуулийнхаа материаллаг бааз дээр түшиглэн онолын мэдлэг эзэмшдэгээрээ онцлог юм” хэмээн ярилаа. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %