Дулааны цахилгаан станцынхан “Номын өргөө”-тэй боллоо

Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүдэд хэрэгжиж буй “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн хүрээнд Дулааны цахилгаан станцын хамт олон номын сангийн өрөө тохижуулан, нээлээ. Ажлын байрандаа мэдлэг мэдээллээ зузаатган, ур чадвар, дадлага туршлагаа дээшлүүлэх, сурч хөгжих боломж олгох зорилго бүхий “Мэдлэг түгээх ажлын байр” төсөл ийнхүү ДЦС-д “Номын өргөө” хэлбэрээр хэрэгжиж байна. Энэхүү санаачилгыг Цахилгаан техникийн хэсгийн ахлах эрчим зүйч Б.Ганзориг болон тус хэсгийн хамт олон гаргаж, цехийн захиргааны 4-р байр буюу Цахилгаан техник, Засвар механикийн хэсгийн байранд номын сангаар үйлчлэх уншлагын өрөө тохижуулан, бэлэн болгожээ. 
Нээлтийн үеэр Орхон аймгийн Нийтийн номын сангийн Номын санч Д.Отгонцэцэг оролцож, "Монголын уран зохиолын боть" номын дээжээс бэлэг барьсан бол ДЦС-ын ажилтнууд номын хандивын аян өрнүүлж, үүнд цугласан 300 гаруй номыг мөн гардуулсан юм. 
Мөн “Номын өргөө”-г ажилтнууддаа илүү хүртээмжтэй болгох, ном унших сэдэл санааг идэвхжүүлж дэлгэрүүлэхийн тулд цахим номын сан нээхээр “Эрдэнэт цогцолбор" дээд сургуультай хамтран ажиллаж буйг Ахлах эрчим зүйч Б.Ганзориг онцоллоо. Тэрээр, “ДЦС-ын үе үеийн хамт олон өөрийн цех дотроо номын сантай болох хүсэл мөрөөдлийг удаан хугацаанд тээж ирсэн. Энэ мөрөөдөл биелсэнд баяртай байна. Ахмад үеийнхэн болон эрдэмтэн судлаачдын бичиж үлдээсэн мэргэжлийн гарын авлага, заавар зөвлөмж, улмаар уран зохиолын ном уншиж мэдлэгээ тэлж, суралцах боломжийг ашиглан, ажлын бус цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэхийг хүсье” хэмээн хамт олондоо уриалав. 
Мөн цехийн ажилтнуудынхаа ном унших идэвх санаачилгыг дэмжин, хамгийн олон ном уншсан ажилтныг шалгаруулан, гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулна гэдгийг ДЦС-ын ҮЭ-ийн хорооны дарга Б.Төржаргал нээлтийн үеэр мэдээлсэн юм. “Номын өргөө”-ний нээлтэд тус цехийн авьяаслаг ажилтнууд ая дуугаа өргөж, хамт олондоо мэндчилгээ дэвшүүллээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %