Худалдан авах ажиллагаанд шууд оролцдог ажилтнууд санал солилцлоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, худалдан авах ажиллагаанд шууд оролцдог ажилтнуудтай өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад Ерөнхий захирал Г.Ёндон, Хяналтын асуудал хариуцсан менежер И.Мөнхжаргал нар оролцож, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд орж ажилладаг нийт бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдэд Үйлдвэрийн газрын баримталж буй бодлого чиглэл, стратеги төлөвлөгөө болон цаг үеийн чухал асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо. 
Ерөнхий захирал үйлдвэрийн газарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, үр ашиг, техник технологийн шинэчлэл, нөөцөө өсгөх, зардлаа хэрхэн бууруулах чиглэлээр олон талын мэдээлэл хийсэн. Тэрээр, “Бид хүдрийн агуулга буурах тутамд металл авалтаа хэмжээнд нь барьж ажилладаг. Цаашид агуулга буурахад хүдэр олборлолтоо нэмэгдүүлнэ. Аливаа уул уурхайн компанийн геологийн нөөц маш сайн байх ёстой. Дээр нь хүний нөөцийн асуудал чухал. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийг чадварлаг баг хамт олноор бүрдүүлж чадсан. Манай үйлдвэр цаашид 55 жил ашиглах геологийн нөөцтэй. Энэ нөөцөө ашиглах чадвартай хүний нөөц байна. Ийм хоёр нөөцтэй байхад ямар ч шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чадвар, чадамж бидэнд бий. Нөгөө талаар тендерийн худалдан авалт хугацаандаа хийгдэх, төсөвтөө багтах, техникийн тодорхойлолтын үзүүлэлтүүдийг бүрэн хангасан байхыг Захиалагчийн зүгээс шаардаж ажилладаг. Эрдэнэт үйлдвэр санаачлан, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу анх удаа, өнгөрсөн онд зэсийн баяжмалаа биржээр худалдах үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ жил 10 сая тонныг биржээр худалдахаар төлөвлөөд байна. Мөн хиймэл оюунд суурилсан “TenderEval 1.0” системийг боловсруулж, худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээнд нэвтрүүлж байна. Цаашид ERP системийг хөгжүүлнэ. Ингэснээр та бүхний ажлын ачаалал багасна. Худалдан авах ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологи болох хиймэл оюун ухаан ашигласнаар хүний оролцоо багасах, нээлттэй байх, тендер ямар нэгэн будилаангүй явах олон давуу тал бий болно” хэмээн онцолсон. 
Үйлдвэрийн газрын Хяналтын асуудал хариуцсан менежер И.Мөнхжаргал “Захиалагчийн хяналт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр хийсэн мэдээлэлдээ, ”Бид хуульд заасан хэм хэмжээг мөрдөж ажиллах ёстой. Хуулийн хэллэгийг дагахгүйгээр өөрсдийн үзлээр зөв мэт асуудалд хандаж болохгүй. Ижил төстэй бараа, ажил үйлчилгээ шаардсан. Боловсролын яамны бичиг баримтад байхгүй мэргэжил шаарддаг. Ийм байдлаас үүдэлтэйгээр тендер хүчингүй болдог. Мөн Сангийн яамнаас өгч байгаа бичиг баримтыг тендерийн хороо хуралдаад олонхоороо хүлээж авахгүй байж болно. Ийм тохиолдолд яагаад хүлээж аваагүй үндэслэлээ бичээд Сангийн яаманд хандах ёстой. Тэнд хүлээж авахгүй бол Шүүхэд хандах хэрэгтэй. Иймээс бид процессоо зөв явуулах ёстой. Тэгэхээр ижил төстэй ажил үйлчилгээ эрхлэхтэй, Боловсролын системд байдаггүй мэргэжил заадагтай, Сангийн яамны зөвлөмжийг хүлээж авахгүйтэй холбоотой тендерийн асуудлуудад хууль, эрх зүйн хүрээнд зөв хандах хэрэгтэй байна. Нийт 271 тендерийн материалтай танилцлаа. Үүний 68 тендерт нь дүгнэлт гаргасан. Үндэслэлгүй найм, дахин нягтлах 17, үндэслэлтэй гэж 43 тендерийг дүгнээд байна” гэв. 
Уулзалтад оролцсон ажилтнууд Ерөнхий захирал болон Хяналтын асуудал хариуцсан менежер нараас танилцуулсан мэдээллүүдтэй нь холбогдуулан сонирхсон зүйлээ асууж, Эрдэнэт үйлдвэрийн Худалдан авах үйл ажиллагаанд гарч буй сайн жишиг, анхаарч, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг хөндөн, халуун яриа өрнүүлсэн. Зөв, буруу ойлголтуудаа нэгтгэж, санал бодлоо чөлөөтэй ярилцсан уулзалтаас цаашид авч, хэрэгжүүлэх санал, санаачилгуудыг тэмдэглэж, улирал тутам үр дүн, сайжруулалтуудаа ярилцаж байхаар төлөвлөж буйгаа Хяналтын асуудал хариуцсан менежер онцоллоо. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %