Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Удирдах ажилтнуудын даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд үйлдвэрийн газрын хэмжээнд хийгдсэн хоёр томилгоог танилцууллаа. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын энэ сарын 04-ний өдрийн тушаалаар Механикийн хэлтсийн Төлөвлөлт, мониторингийн албаны тэргүүлэх механик инженер С.Ганцогтыг Чанарын хяналтын хэлтсийн даргаар, Механикийн хэлтсийн Өргөн тээвэрлэх машин механизмын хяналтын товчооны инженер П.Лхагвасүрэнг Ус хангамжийн цехийн ерөнхий инженерээр тус тус томилсон байна. Эдгээр томилгоо нь тушаал гарсан өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд шинэ албанд томилогдож буй ажилтнуудад үйлдвэрийн удирдлагын зүгээс ажлын амжилт хүслээ. 
Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээнд өндөр эрсдэлтэй 15 ажил хийгдсэний 4 нь галын ажил байв. 23 аюулыг илрүүлж ажиллажээ. Мөн үйлдвэрийн чиглэл хариуцсан менежерүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулж, сургалтын үеэр гаргасан санал санаачилгуудыг ажил хэрэгчээр хэрэгжүүлэх болсныг хэлтсийн мэдээлэлд онцоллоо. 
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид 100 гаруй ширхэг хуванцар сав, 4.5 тонн хаягдал шуудай, 0.2 тонн шил зэрэг нийт 9.5 тонн аюултай хог хаягдлыг шилжүүлэн өгчээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах” ажлыг эрчимжүүлэх хүрээнд энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр хяналт эргүүлийн ажлыг зохион байгуулна. Энэ ажлыг үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, Гал унтраах 58 дугаар ангитай хамтран хийж буйг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс мэдээлэв. Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэлсэн байна. Энэ ажилтай холбоотой асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээд ажиллаж буй ажээ. 
Үйлдвэрлэл өнгөрсөн долоо хоногт хэвийн үргэлжилж байна. Шинэ долоо хоногт уулын цул гаргалт 636.9 мянган метр куб, хөрс хуулалт 243 мянган метр куб, хүдэр боловсруулалт 798 мянган тоннд хүргэхээр төлөвлөсөн. Ачилтын төлөвлөгөөг өдөрт 27-28 вагон ачихаар ажиллаж байгаа аж. 
Хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай Ерөнхий захирлын тушаал батлагдсантай холбогдуулан бүтцийн цех, нэгжүүд дулааны улиралд бэлдэх ажилдаа ороод буйг мөн мэдээлэв. Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн горим хэвийн үргэлжилж, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шатны шугам шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 200 орчим тонн ачаа татан авч буулгаад байна. Газар шорооны ажлыг ирэх 6 дугаар сард эхлүүлэхээр төслийн баг ажиллаж байгаа юм. 
Засвар, механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт 21.9 хувьтай үргэлжилж байгааг шуурхай зөвлөгөөнд танилцууллаа. Өргөтгөл шинэчлэлийн ажлын хангамж нийлүүлэлтийн асуудлаар холбогдох хэлтэс, нэгжтэй хамтран, цаг тухайд нь шийдвэрлэн ажиллаж байна гэж заводын Ерөнхий инженер мэдээлэв. Дулааны цахилгаан станцын үйлдвэрлэлийн горим хэвийн байна. Мөн тус цехэд БНХАУ-ын Харбин хотын зуух үйлдвэрлэгч компанийн удирдлага, инженер мэргэжилтнүүдийн баг ажиллаж байгаа аж. 
“Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлын штабын хурлыг Ерөнхий захирлын тушаалд заасан хугацаанд хуралдуулж, шийдвэрээ удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд мэдээлж байх үүрэг чиглэл шуурхайн төгсгөлд өглөө. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %