Германы Элчин сайд Helmut Kulitz Эрдэнэт үйлдвэрт зочлов

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Helmut Kulitz болон Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Udo Weber, мэргэжилтэн Д.Дэлгэржаргал нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, цаашид багш, оюутан солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтрах, машин үйлдвэрлэл хөгжүүлэхэд материалын шинж чанарыг сайжруулах, элэгдлийн тэсвэрийг дээшлүүлэхэд дэлхийн хэмжээний компаниудтай холбож өгөх боломжийн талаар тэд санал солилцсон юм. 
Мөн ХБНГУ-ын тусламжтайгаар, тус сургуулийн дэргэд байгуулсан Гагнуурын сургалтын төвийг үзэж сонирхлоо. Энэхүү төвд Орхон, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгаас 100 орчим хүн суралцаж, цахилгаан, хагас автомат, аргон гагнуурын мэргэжил эзэмшсэнийг энэ үеэр танилцуулав. 
Элчин сайд Helmut Kulitz “Монгол Улсын хувьд уул уурхай хамгийн чухал салбар. Тэр дундаа томоохон байр суурь эзэлдэг Эрдэнэт үйлдвэртэй биечлэн танилцах зорилго өвөрлөн, Эрдэнэт хотод анх удаа ирлээ. Цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох, зөвлөгөө өгөх, шинэ боломжуудыг хамтдаа эрэлхийлэх ач холбогдолтой аялал болно гэдэгт итгэж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйлдвэрлэлтэй танилцаж явахдаа уурхайчин хамт олны хөдөлмөрөөр их бахархлаа” гэж сэтгэгдлээ хуваалцаад, оргилд хүрээрэй хэмээн ерөөв. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %