Шинэ экскаватор, дугуйт ачигчууд ажилд гарлаа

Японы "Комацу" үйлдвэрийн экскаватор "РС-1250”, "WA-600" төрлийн хоёр дугуйт ачигч өнөөдөр ажилд гарлаа. Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй экскаваторууд цахилгаан хөдөлгүүртэй бол экскаватор "РС-1250” нь дизель хөдөлгүүртэй, 7 м3-ын багтаамжийн шанагатай, уруу хутгууртай, хяналтын системтэй аж. Энэхүү экскаваторыг “Transwest Mongolia” компанийн мэргэжилтнүүд, Ил уурхайн засварын хэсгийн ажилтнуудтай хамтран 7-14 хоногийн хугацаанд угсарчээ. Мөн парк шинэчлэлийн ажлын хүрээнд дугуйт ачигчуудыг нийлүүлсэн байна. Эдгээр техникүүд уулын ажилд гарснаар хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх юм.
Ил уурхайн дарга Д.Нямдорж: "Өнөөдөр анх удаа дизель экскаваторыг ашиглалтад хүлээн авч байна. Манай бусад экскаваторууд цахилгаан хөдөлгүүртэй. Цахилгааны шугам, холболтын нэлээн олон ажил хийгддэг. Зарим хэсэгт бага оврын экскаватор хэрэгцээтэй байсан. Ил уурхайн 9б овоолгод ойролцоогоор 6 сая орчим метр куб хүдэр байна. Энэ онд нэг сая 300 мянган тонныг Баяжуулах үйлдвэрт нийлүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлыг шинэ экскаватораар гүйцэтгэнэ. Баяжуулах үйлдвэрт шаардлагатай хүдрийг, хүдрийн агуулгатай нийцүүлэх зорилгоор дундын овоолгыг ашиглаж байгаа. Шинэ экскаватор цаг хугацаандаа  нийлүүлэгдлээ. Цаашид үйлдвэрийнхээ шаардлагатай хүдрийн дундажлалыг барих, дундын овоолгыг бий болгох бүтээн байгуулалтын ажилд энэ экскаватораа ашиглана. Мөн парк шинэчлэлийн хүрээнд дугуйт ачигч нийлүүлэгдсэн. Энэ техникээр өдөр тутмын зам засварын ажлаа хийгээд явна" гэв.

“Transwest Mongolia” компанийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх: “Манай компани Эрдэнэт үйлдвэрт нэг экскаватор, хоёр дугуйт ачигчийг нийлүүллээ. Дизель экскаваторыг анх удаа нийлүүлж байна. Энэ техникүүд сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг өөртөө агуулсан. Операторын орчин нөхцөлийг сайжруулсан, техникийн аюулгүй ажиллагаа сайтай, хөдөлмөрийн бүтээмж өндөр, "Камацу" үйлдвэрийн 2024 онд үйлдвэрлэсэн экскаватор юм. Бид заавар зөвлөгөө өгч, дагалдах сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгсөндөө баяртай байна. Эрдэнэт үйлдвэр "Камацу"-гийн техникийг олон жил ашиглаж байгаа. Ил уурхайд автосамосвал, бульдозер, авто ачигч гэх мэт олон техникүүд нийлүүлсэн. Эдгээр техникүүд Япон улсад үйлдвэрлэгдсэн, чадварлаг инженерүүдийн гараар бүтсэн, хиймэл дагуулын хяналтын системтэй. Мөн автомат тосолгооны системтэй, эвдрэлийн бүх алдаа кодуудыг төвийн серверт болон өөрийн дэлгэц дээрээ мэдээлдэг. Ингэснээр том эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлдэг давуу талтай. Бид операторын сургалт явуулсан. Одоо механик инженер, засварын сургалт явуулахаар төлөвлөөд байна. Энэ техникүүд нэг жилийн баталгаат хугацаатай ирдэг. Баталгаат хугацааны завсар гарсан техникийн эвдрэл, гэмтлийг манай компани хариуцан ажилладаг” гэж ярилаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %