Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн ХАБЭА-н өнгөрсөн долоо хоногийн ажлын тайлангаар эхэллээ. Тус хэлтсээс өндөр эрсдэлтэй 29 ажлын байранд хяналт тавьж, галын 5 ажил хийсэн байна. Эдгээрээс 14 зөрчил дутагдал илрүүлж, холбогдох хүмүүст шаардлага, үүрэг даалгавар өгсөн байна. Нийт 420 орчим хүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, хичээл зохион байгуулж, гаднын байгууллагын 19 ажилтан хамрагдсан байна. Ирэх баасан гарагт ХАБЭА-н сарын зөвлөгөөнийг зохион байгуулна гэж хэлтсийн мэдээлэлд онцлов. 
Өнгөрсөн долоо хоногт Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлт нэмэгдсэн тул Баяжуулах үйлдвэртэй хамтран цагаан тоос дарах ажлыг эрчимжүүлж байна. Мөн цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг 4 дүгээр сарын 07-ноос эхлүүлнэ. Энэ удаагийн эрүүл мэндийн үзлэгт 500 иргэнийг хамруулах юм байна. 
Энэ долоо хоногийн пүрэв гарагт ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэт үйлдвэртэй танилцахаар хүрэлцэн ирэх юм байна. Гадаад харилцаа, экспортын хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс хамтран, айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээлэв. Оны эхний улиралд үйлдвэрлэлийн үзүүлэлт болон борлуулалтын орлогын төлөвлөгөө давж биелсэн байна.
Оны эхний улиралд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд болон эдийн засаг, борлуулалтын орлогын төлөвлөгөө биелсэн байна. Хоёрдугаар улиралд энэхүү амжилтаа баталж ажиллах шаардлагатай. Түүнчлэн, хоёрдугаар улиралд баяр, амралтын өдрүүд харьцангуй цөөн учраас үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд эергээр нөлөөлдөг. Тиймээс энэ улиралд үйлдвэрлэлийн үзүүлэлт болон бусад бүтээн байгуулалт, “Их зогсолт”-ын бэлтгэл гэх зэрэг үйлдвэрлэлийн төлөвлөгөөт ажлуудаа хуваарийн дагуу гүйцэтгэж, эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий захирал онцлов. 
Мөн хаврын хуурайшилттай болон бороо усны улирал ойртож байгаа учраас бүтээн байгуулалтын газар шороо, дээврийн засвар, гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудаа эртнээс төлөвлөн эхэлж, бүтцийн цех, нэгжүүдтэй хамтран хийж гүйцэтгэхийг Ерөнхий инженер шуурхай зөвлөгөөний төгсгөлд анхаарууллаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %