Туялзуур сэлмийн “Хангарди цом-2025” тэмцээн боллоо

Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дэргэдэх Туялзуур сэлмийн "Хангарди" клубын 10 жилийн ойд зориулсан "Хангарди цом-2025" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Дэлхийн туялзуур сэлмийн холбооны Ази тив хариуцсан Тэргүүн, Монголын туялзуур сэлмийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар, Анхны олимпоос өнөөг хүртэл хүн төрөлхтний спортын их наадмын төрөлд багтаж буй Туялзуур сэлмийн спортыг дэмжин, Монголд хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчин хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
Цомын төлөөх энэхүү тэмцээнд Дуэль, УБ фенсинг, ЛТ, Флеш зэрэг долоон клубын 300 орчим тамирчин авхаалж самбаа, техник ур чадвар, оюуны овсгоо, сэтгэлгээний хурдаа сорин өрсөлдөв. Эхний өдөр U8 ангиллын ганцаарчилсан төрөлд “Хангарди” спорт клубын бяцхан тамирчин О.Моломжамц мөнгө, Ц.Ундрахмөрөн хүрэл медаль хүртсэн бол багийн төрөлд Л.Пүрэвдорж, Ц.Ундрахмөрөн, О.Моломжамц, С.Эрдэнэ нар аваргын алтан медалийн эзэд боллоо. Эмэгтэй төрөлд Б.Маралгоо мөнгө, Л.Содгэрэл, А.Эмүжин нар хүрэл медаль хүртсэн юм. Харин U12 эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Сайханбилэг мөнгө, мөн багийн төрөлд А.Хурцболд, А.Бат-Итгэл, Б.Сайханбилэг, У.Ананд нар мөнгөн медаль хүртэв. U10 ангиллын эмэгтэй төрөлд М.Гоодарь, О.Энхлүүн, Э.Амин, Г.Гаадмаа нар аваргын алтан медаль энгэртээ зүүлээ. Багийн төрөлд А.Эмүжин, Л.Содгэрэл, О.Энхлэн, О.Инжир нар алтан медалийн эзэд болсон бол Б.Маралгоо, Б.Аминдарь, М.Гоотөгөлдөр, С.Марал нар хүрэл медалиар энгэрээ гоёлоо.
Багийн дүн, медалийн тоогоор Туялзуур сэлмийн “Дуэль” клуб “Хангарди цом”-ын эзэд болов. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %