Менежментийн тогтолцооны стандартын дотоод аудит эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/86 тоот тушаалын дагуу "Стандартын дотоод аудитын хөтөлбөр" хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөрийг Дотоод хяналт, мониторингийн хэлтэс удирдан зохион байгуулж, олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын хэрэгжилтийг ханган ажиллах юм. Мөн Аудитын хөтөлбөрийн хүрээнд удирдамж, хуваарийн дагуу 46 бүтцийн нэгжийг хамруулан, давхардсан тоогоор 311 аудитор, Олон Улсын менежментийн тогтолцооны стандартуудын хэрэгжилтэд дотоод аудит хийх аж. 
Энэ оны гуравдугаар сард менежментийн тогтолцооны стандартуудын нэгдсэн аудитыг эхлүүлж Соёл, урлагийн цогцолбор, Геологи, хайгуулын экспедици, Авто тээврийн цех, Дулааны цахилгаан станц зэрэг бүтцийн нэгжүүд хамрагдлаа. Одоогоор үйлдвэрийн газарт “ISO9001 -Чанарын менежментийн тогтолцоо”, “ISO45001-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”, “ISO30400-Хүний нөөцийн менежментийн тогтолцоо”-ны багц стандартын Баталгаажуулалтын гэрчилгээ авсан байна. Мөн ISO 50001 - Эрчим хүчний менежментийн тогтолцоо”, “ISO14001-Байгаль орчны менежментийн тогтолцоо” зэрэг стандартууд төсөл хэлбэрээр хэрэгжиж байгаа юм. Эдгээр стандартад дотоод аудит хийх үйл ажиллагааг Хүний нөөц, захиргааны хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Чанарын хяналтын хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулж байна. 
“Энэхүү аудитын зорилго нь менежментийн тогтолцооны стандартуудын хэрэгжилт, үр дүнг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэх, төлөвлөгөөнд тусгасан ажлуудын биелэлтийг хянах, хэрэгжилтийг сайжруулах арга зүйн зөвлөмжөөр хангах, улмаар стандартуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх явдал юм. Мөн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд дотоод аудитыг төлөвлөж зохион байгуулах нь Олон Улсын стандартын шаардлагад нийцэхээс гадна үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм” гэж Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин ярилаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %