Аж үйлдвэрийн ажилтны өдөрт зориулсан ажил мэргэжлийн уралдаанд В.Болдбаатар ахлагчтай баг түрүүлж, зэргээ ахиулав

Монгол Улсын Засгийн газар 2020 онд жил бүрийн гуравдугаар сарын 26-ны өдрийг Аж үйлдвэрийн ажилтны баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргасан. Мэргэжлийн энэхүү баярын өдрийг Засвар, угсралтын цехийн хамт олон цогц үйл ажиллагаа зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэлээ. Үүний нэг нь Аж үйлдвэрийн ажилтны баярт зориулсан Засвар, угсралтын ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан юм. Энэхүү уралдаанд найман багийн 100 гаруй ажилтан оролцож, онолын мэдлэг, эд ангийг бэлдэж угсрах иж бүрэн даалгавар гүйцэтгэж өрсөлдсөн байна. Хоёр үе шаттай явагдсан уг тэмцээнд В.Болдбаатар ахлагчтай баг мэргэжлийн ур чадвараараа шалгарч тэргүүн байр эзлэн, зэргээ ахиулах болзол хангалаа. Харин дэд байрт Б.Базаррагчаа ахлагчтай баг, гуравдугаар байрт А.Алтаншагай ахлагчтай баг шалгарч, шагналаа гардав. Засвар, угсралтын цехийн Засварын хэсгийн дарга Л.Батсайхан ажил мэргэжлийн уралдаанд хамтран ажилласан Механикийн хэлтэс, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олонд талархал илэрхийлсэн юм.  
Шагнал гардуулах ёслолын үеэр мастер М.Мөнх-Эрдэнэ, Г.Амгалан, тоног төхөөрөмжийн засварчин Ч.Энхбат нар Орхон аймгийн “Засаг даргын жуух бичиг”-ээр шагнагдсан бол ажилтан К.Батмандал, Б.Батдархан нар ҮЭХ-ны “Уурхайчны алдар” тэмдгээр, Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны шагнал “Уурхайчин залуу” медалиар цахилгаан ба хийн гагнуурчин Г.Ганзам, ХАБЭА-н инженер К.Нурбахыт нар энгэрээ мялаав. Мөн цехийн даргын тушаалаар ажил мэргэжилдээ онцгой амжилт гарган хамт олноо манлайлсан 30 ажилтныг урамшуулан шагнасныг сонордууллаа. 
Түүнээс гадна, Аж үйлдвэрийн ажилтны баярын өдрөөр “OPEN MIC”, дартсын “ДАШ Мэргэн” тэмцээн амжилттай явагдаж, тус хэсгийн мастерын гэргий, лектор Ph.D Н.Алтанцоож “Хамт олны үнэ цэн” сэдвээр лекц сургалт зохион байгуулсан байна.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %