А.ИДЭР: Уралдааны зам халтиргаатай, өрсөлдөгчид хүчтэй байсан ч амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна

Итали Улсын Турин хотноо энэ сарын 06-наас 16-ны өдрүүдэд болсон Дэлхийн Тусгай олимпын “Турин-2025” Өвлийн наадамд оролцсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилтан Амаржаргалын Идэр Гүйлтийн цанын төрөлд мөнгөн медаль хүртлээ. 
Тус наадамд Орхон аймгаас Гүйлтийн цанын төрөлд гурван тамирчин маань дасгалжуулагч багш, Эрдэнэт хотын хүүхэд, залуучуудын “Гэрэл” төвийн захирал Д.Одгэрэлийн хамт оролцож, бахдам сайхан амжилт үзүүлсэн юм. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилтан А.Идэр Олимпын мөнгөн медаль хүртсэнээс гадна ойрын зайн төрөлд шагналт 4-р байр, тамирчин Э.Анхзул Олимпын хүрэл медалиар энгэрээ мялааж, мөн 100 метрийн зайд шагналт 5-р байр, тамирчин А.Бүрэнтогтох гүйлтийн цанын хоёр төрөлд тус тус шагналт 5-р байранд шалгарсан амжилттайгаар Эх орондоо, Эрдэнэт хотдоо өчигдөр ирлээ.  
Дэлхийн Тусгай олимпын “Турин-2025” Өвлийн наадмаас мөнгөн медаль зүүгээд, төрөлх Эрдэнэт хотдоо ирж буй тамирчдыг хамт олон, гэр бүлийнхэн нь угтан авч, баяр хүргэлээ. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилтан А.Идэрээс сэтгэгдлийг нь хуваалцсан юм. 
-Би 2016 оноос эхлэн гүйлтийн цанын спортоор хичээллэж байна. Өмнө нь энэ төрөлдөө шалгараад, ОХУ руу тэмцээнд явахаар бэлтгэж байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдаж байсан. Харин энэ удаа аймгуудаас ирсэн шилдэг тамирчидтай дахин өрсөлдөөд шалгарч, Тусгай олимпод оролцох эрхтэй болсон.
-Дэлхийн том тэмцээнд оролцож, ширүүн өрсөлдөөнд хүч самбаагаа сорьж мөнгөн медалийн болзол хангасандаа үнэхээр баяртай байна. Тэмцээний зам халтиргаатай, авхаалж самбаа, арга техник, ур чадвар сорьсон сайхан уралдаан болсон. Тусгай олимпын алтан медаль ч ойрхон санагдаж байлаа. 
-Миний хувьд, тэмцээний бэлтгэл сургуулилалтаа ажлын өдөр бол ихэвчлэн цайны цагаараа хийдэг. Харин амралтын өдрүүдэд өглөөнөөс орой бүрий тасартал бэлтгэлээ үргэлжлүүлж байлаа. 
-Энэ амжилтыг үзүүлэхэд үргэлж тусалж дэмжиж байсан багшдаа, ажлын хамт олон, гэр бүл гээд бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье. Дараагийн тэмцээнд илүү холын зайн уралдааны төрөлд бэлтгэлээ сайн хангаж, хүч хурдаа сорино гэсэн бодолтой байна. 


 

Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %