“Тоглоомын хамаарлын сэтгэц-Нийгмийн асуудал” сэдэвт сургалт болж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран “Тоглоомын хамаарлын сэтгэц - Нийгмийн асуудал” сэдэвт сургалтыг энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдэд үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулж байна. 
Өнөөдөр Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цехийн 240 гаруй ажилтан уг сургалтад хамрагдаж, цахим мөрийтэй тоглоомын донтолтын шинж тэмдгүүд, стресс менежмент, тоглоомын хамаарлын сэтгэл зүйн асуудлын талаар мэдлэг ойлголт авлаа. Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэл зүйч Ч.Энхчимэг, зөвлөх эмч К.Елена, Сургалтын мэргэжилтэн Э.Мягмарцэрэн нар Эрдэнэт үйлдвэрт урилгаар ажиллаж байна. 
Сүүлийн жилүүдэд мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, цаашилбал өрөнд орж залилан, хулгайн гэмт хэрэгт холбогдох, сэтгэл зүйн асуудлаа давж гарч чадахгүй хүнд байдалд орсноор өөрийн амь, амьдралаа алдах тохиолдол ч цөөнгүй байгааг Цагдаагийн газраас удаа дараа мэдээлж байгааг Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир сургалтын үеэр онцолсон юм. 
Нийгэмд газар авч буй асуудлыг хөндөж, сургалт зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон төдийгүй тоглоомд донтохоос урьдчилан сэргийлсэн, ХАБЭА-н эрсдэлийг бууруулсан чухал арга хэмжээ болж байна гэж үйлдвэрийн ажилчид сэтгэгдлээ хуваалцлаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %