НАРИЙН ТОХИРГОО УГСРАЛТЫН БРИГАДЫН ДАРГА, ЗАСВАРЧИН ЭРДЭНЭ-ОЧИРЫН ДОРЖБОЛДОД МОНГОЛ УЛСЫН “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн баатар” болж, баатрын соёмбот тэмдгээ “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн битүүний өдөр гардан, энгэртээ зүүлээ. Зууны манлай үйлдвэрийн уурхайчин хамт олны дундаас төрсөн “Хөдөлмөрийн баатар” Эрдэнэ-Очирын Доржболд нь Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчнаар 39 жил ажиллаж, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, техник тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад мэргэжлийн өндөр ур чадвар, онцгой мэдрэмжтэй арга барил, арвин туршлагаа зориулжээ. Тэрээр хариуцсан ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тоног төхөөрөмжийн урсгал болон төлөвлөгөөт засварын ажлыг цаг хугацаанд нь мэргэжлийн болоод чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг нь үйлдвэрийн төлөвлөгөөт үзүүлэлтийг биелүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг юм.

Эрдэнэ-Очирын Доржболд нь 1993 оноос тус цехийн нарийн тохиргоо угсралтын бригадын даргаар ажиллаж байгаа бөгөөд түүний удирдсан хамт олон нь Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж болох МШЦ 5,5х6,5 маркийн тээрмийг солих, тоног төхөөрөмжийн эд ангиуд, ялангуяа мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан тээрмийн холхивч болон хөтлөгч араа солих зэрэг ажлуудыг удаа дараа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн. 1992-1994 онуудад түүний ажлын туршлага, ур чадварыг түшиглэн Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар, Улаанбаатар хотын IV цахилгаан станцын тээрмийн засварын ажилд түүнийг үйлдвэрийн томилолтоор ажиллуулж байсан нь өндөр ур чадвартай нарийн мэргэжлийн мэргэжилтэн гэдгийг харуулж байна.

Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын ажилд түүний оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их юм. МШЦ 5,5х6,5 маркийн тээрмийн орох гарах хоолойны элэгдсэн хэсэгт хуяг тавин засварлах, тээрмийн ачаалах тэргэнцрийн налуу хэсгийн хуягийг өөрчлөх, зөөврийн багаж засварын ажлын байрыг тоноглож, тээрмийн хүрдийг солих үед оосорлох схемийг өөрчилсөн зэрэг олон шинэ санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь одоо ч эдийн засгийн үр дүнгээ өгсөөр байна.

Сүүлийн гурван жилд Баяжуулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжүүдийн төлөвлөгөөт засварын ажлыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд гүйцэтгэснээр 1899 цагийг хэмнэж энэ хэмжээгээр 509 000 тн хүдэр төлөвлөгөөнөөс нэмж боловсруулах боломжийг бий болгож 36.334.737.173 төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гаргажээ.

Тэрээр мэргэжилтэн Зубарев В.И, Беликов Н.А, Барыкин Ё.В. нараас тээрмийн болон флотоблокын засварын нарийн мэргэжлийг өвлөн авсан мэргэжлийн ур чадвар өндөртэй шилдэг монгол мэргэжилтнүүдийн нэг юм.

Э.Доржболд нь өөрийн мэргэжлийг чадамгай эзэмшсэн төдийгүй залуу ажилчдыг дагалдуулан сургаж мэргэшүүлэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулж ажлын байрны сургалтыг амжилттай явуулж байна. Тоног төхөөрөмжийн засварчин Б.Лхагважав, А.Алтансүх, Г.Бат-Эрдэнэ, бригадын дарга Г.Эрдэнэсайхан, С.Амаржаргал, Д.Энхмандал нарын олон шавь нь хамт олноо манлайлан, өндөр зэрэгтэйгээр бригад удирдан ажиллаж байна.

Э.Доржболдын хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойгоор “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнасан бол эдүгээ Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” хэмээх алдар хүндтэй цол хүртээлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %