ЗАСВАР, МЕХАНИКИЙН ЗАВОД “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-УУДАА ӨРГӨМЖЛӨН АЛДАРШУУЛАВ

Монгол Улсын аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийн хүрээнд том зураглалтай дэвжиж буй Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн завод XVII жарны Хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд идэвх санаачилга гарган, хамт олноо манлайлан, өндөр үр бүтээлтэй ажилласан ган төмрийн дархчуулаа “Хөдөлмөрийн аварга”-аар өнөөдөр өргөмжлөн алдаршууллаа.

Луу жилийн “Хөдөлмөрийн аварга”-аар Диспетчер-мастер Я.Адъяасүрэн, Аккумуляторчин С.Отгонжаргал, Тойруулан зорох суурь машины операторч Б.Буджав, Хийн дөлөн боловсруулалтын багаж хэрэгслийн засварчин Б.Батсүх, Цахилгаан нуман зуухны ган хайлуулагч Н.Буянзаяа Э.Баасан, Токарьчин Э.Эрхэмбаяр, Хэсгийн дарга Ж.Батбаатар, Хэвний хэсгийн мастер Б.Үнэнбат, Гүүрэн кранчин А.Анхзаяа, Тросс сүлжигч Д.Отгонжаргал, Цахилгаан хийн гагнуурчин Д.Лхагвасүрэн нар тодорч, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээлээ.

Үйлдвэрлэлийн цехүүдийн технологийн үндсэн тоног төхөөрөмжийн шаардлагатай эд анги, сэлбэг хэрэгсэл, резинэн эдлэл, металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх болон эд ангийг сэргээн засварлах үүрэг хүлээдэг Засвар, механикийн заводын хамт олон 2024 онд нийт 131 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажилласан байна. Тухайлбал, цутгамал 4487 бүтээгдэхүүн, механик боловсруулалттай 2686 эд анги, металл хийц ба стандартын бус 713 тоног төхөөрөмж, 167 резинэн эдлэл тус тус үйлдвэрлэжээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %