Ил уурхайн дарга Д.Нямдорж Монгол Улсын Гавьяат уурхайчин цол хүртлээ

Билгийн тооллын Арван долдугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Хөхөгчин модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн дарга Д.Нямдорж Монгол Улсын Гавьяат уурхайчин цол, тэмдэг хүртлээ.

Тэрээр 2002 оноос тэсрэх бодисын тэсрэлтийн хүчин чадлыг бууруулахгүйгээр хямд өртөгтэй эмульсийн тэсрэх бодисын 2 төрлийн шинэ найрлага боловсруулан туршиж, стандарт батлуулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Цооногийн цэнэгийн туслах цэнэг байрлуулах хоолой ашигтай загварыг тэсэлгээний ажилд нэвтрүүлснээр Ил уурхайд цооногийн дээд цэнэгийн цэнэглэлтийн технологи, аюулгүй ажиллагаа сайжирч, тэсэлгээчний ажлын хөдөлмөр зарцуулалт багасаж, 2020-2024 онд 100 гаруй сая төгрөгийн цэвэр эдийн засгийн үр ашигтай ажиллажээ.

Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч даргаар ажиллахдаа үйлдвэрлэлийн болон бизнес төлөвлөгөөг бүх нэр төрөл, чанараар нь бүтцийн нэгж, хэлтсүүдтэй хамтран боловсруулж, тэдгээрийн биелэлтийг хангах, үндсэн үйлдвэрлэлийн жил, улирлын төлөвлөгөө, хүдэр олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сар, долоо хоногийн төлөвлөгөөт графикийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, үндсэн тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгслийн сул зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажилласан байна.

Монгол Улсын Гавьяат уурхайчин Д.Нямдорж нь гурван шинэ бүтээлийн патент, нэг ашигтай загварын гэрчилгээ эзэмшиж, дөрвөн оновчтой санал гаргаж, үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлсэн ажлын арвин дадлага туршлагатай чадварлаг мэргэжилтэн юм. Ийнхүү Сар шинийн баярын босгон дээр Эрдэнэт үйлдвэрээс 83 дахь гавьяат төрлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %