“Алтан гартнууд” Хөдөлмөрийн аваргуудаа алдаршууллаа

Үйлдвэрлэлийн цехүүдийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг угсарч, суурилуулан зүгшрүүлдэг, засвар үйлчилгээ хийж, тасралтгүй найдвартай ажиллагааг хангадаг Засвар, угсралтын цехийнхнийг “Алтан гартнууд” хэмээн өргөмжилдөг. Энэ хамт олон XYII жарны Модон луу жилд ажил үйлс, амжилт бүтээлээрээ журмын нөхдөө манлайлан ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажилтнуудаа “Хөдөлмөрийн аварга”-аар тодруулан алдаршууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр тус цехийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Х.Баяраа “Засвар угсралтын цехийн “Алтан гартнууд” маань өнгөрөгч онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа амжилттай биелүүлж, техник, технологийн томоохон шинэчлэлийн ажлуудыг цаг хугацаанд нь чанарын өндөр үзүүлэлттэйгээр хийж гүйцэтгэсэн”-ийг онцлон тэмдэглээд, Хөдөлмөрийн аваргууддаа баяр хүргэж, хамт олондоо ажлын улам их амжилт хүсэн ерөөв.

Засвар, угсралтын цехийн Модон луу жилийн “Хөдөлмөрийн аварга”-аар ХАБЭА-н инженер К.Нурбахыт, Засвар, угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Ч.Сүхбаатар, цахилгаан ба хийн гагнуурчин Б.Зундуйжамц, Угсралт тохируулгын хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсрагч-засварчин Б.Баасансүрэн нар шалгарч, шагналаа гардлаа. Мөн шинээр ажилд орсон таван залуу ажилтанд амжилт хүсэж, шинэ ажилтны гарын бэлэг гардуулсан юм.

“Алтан гартнууд” үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд 16.2 тэрбум төгрөгийн засвар, үйлчилгээ хийж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 101 хувиар биелүүлж, бүтцийн 21 нэгжид 240,436 хүн/цаг ажиллан, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэл, угсралт тохируулгын ажил хийсний 49 хувь нь урсгал засвар, 28 хувь нь тоног төхөөрөмжийн шинэчлэл байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %